Нийтлэл

  • Шинэ Ерөнхийлөгчөөс хамаарах хуучин төслүүд

    2017 оны 5 сарын 9
    Эдийн засгийнхан бүхэлдээ хүлээлтийн горимд шилжиж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн болохыг гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч холоос анхааралтай ажиглан сууна.
  • Монгол Вьетнамд юу зарах вэ?

    2017 оны 5 сарын 9
    Монгол, Вьетнам улсын гадаад худалдааны эргэлт өссөөр 2016 онд 43 сая ам.долларт хүрчээ. Боломжоо харвал энэ нь чамлахаар үзүүлэлт аж.
  • Хямрал: Төрийн өмчийн машин хоёр дахин өсчээ

    2017 оны 5 сарын 8
    Эдийн засгийн хямралыг зөвхөн иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, төр ч бас тансаг хэрэглээгээ хумина гэдгээ эрхбаригчид амалсан.
  • Цөмийн цохилт

    2017 оны 5 сарын 1
    Өнөөдрөөс зарим төрлийн татвар нэмэгдэж байна. 
  • “Рио Тинто”-д болгоомжлох хоёр үндэслэл бий

    2017 оны 5 сарын 1
    ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ.
  • Өнөөдрөөс хэрэгжих татварууд

    2017 оны 5 сарын 1
    УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болж байгаа.
  • 87 тэрбумыг зөвхөн тэтгэмжид

    2017 оны 5 сарын 1
    Сангийн яам энэ онд нийт 4709 төрийн албан хаагч тэтгэвэртээ гарах тооцоог хийжээ. Тэдэнд төрд 20-25 жил тасралтгүй ажилласных нь шагнал болгож, 87 тэрбум 116.3 сая төгрөгийг хуваан олгохоор төсвийн тодотголд тусгасан байх юм.
  • Оффшор гэж юу вэ?

    2017 оны 4 сарын 28
    Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн үг. Оффшор бүс нь хүнд суртал багатай, компанийн бүртгэлийн системийг хөнгөвчилсөн, нууцлалтай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь тодорхой, татварын хувь хэмжээ маш бага, бараг байхгүй, бизнесийн таатай нөхцөлийг хангасан бүс нутгийг хэлдэг юм байна.
  • Х.Бадамсүрэнг харлуулах нь хэний сонирхол вэ?

    2017 оны 4 сарын 25
    Үндэсний уул уурхайн тодорхой зүтгэлтэн Х.Бадамсүрэн Монголыг тэжээгч Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болоод тун удаагүй байна. Ажил авсан өдрөөс нь хэвлэл, цахимаар балбаж өглөө. Шинэ ажил авсан цаг хугацаа нь ч тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн хамаарлыг хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр гарч төрд эгүүлэх чиглэлтэй давхацлаа. 
  • Эзэнгүй өр, эзэнгүй төр

    2017 оны 4 сарын 24
    Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт эдийн засагт нэн чухал хоёр ч чуулга уулзалт болж өнгөрлөө.
  • Сайн дурын дангааршил

    2017 оны 4 сарын 24
    Монголын төрийн энэ дөрвөн жилийн чөтгөрийн тойрог эдийн засгийн асар их хор хохирлыг дагуулж байгааг дотоод, гадаадгүй гаслан ярих боловч засрах аяс харагдахгүй л байна
  • Хөрөнгө оруулагчид хаалга тогшиж байна

    2017 оны 4 сарын 20
    Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаар 17 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг тэг үзүүлэлтийг зааж, бүс нутгийн хөгжиж буй орнуудаас сүүл мушгиж байсан цаг саяхан.
  • “Галзуу” санаа бол гарааны бизнесийн үндэс

    2017 оны 4 сарын 20
    “Дэлхийг хаягжуулна” уриатай “what3words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шелдриктэй уулзаж, хаягжуулалтын шинэ платформ хийгээд гарааны бизнесийн талаар яриа өрнүүллээ.
  • Биткоин гэж юу вэ?

    2017 оны 4 сарын 18
    Биткоин бол цахим мөнгөн тэмдэгт. Сатоши Накамото гэх зохиомол нэртэй нэгэн 2009 онд анх санаачилжээ.
  • ААН-үүдийн тал нь “үүдээ барьжээ”

    2017 оны 4 сарын 18
    Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос сар тутам Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулдаг.
  • Тамхи, машины татвар ингэж нэмэгдэнэ

    2017 оны 4 сарын 17
    Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Энэ тодотголд тусгасан долоо төрлийн татварын гурав нь ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
  • Оффшортой тэмцэх монголчуудын түүх эхэллээ

    2017 оны 4 сарын 17
    Уг нь оффшортой биш дотоод дахь мөнгөний урсгал, хөдөлгөөнөө ил тод байлгаж, улс төрд эргэлдэж байгаа албан тушаалын авлигын мөнгийг хянаж чадвал оффшороос илүү үр ашигтай байсан юм.
  • Тавдугаар сарын 1-нээс нэмэгдэх татварууд

    2017 оны 4 сарын 14
    УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болж байгаа.
  • Төсвийн тодотгол: Татвар буурахгүй нь тодорхой боллоо

    2017 оны 4 сарын 13
    УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ирэх тавдугаар сарын 1-ээс 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд 15 хувийн, хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулах нь бараг тодорхой боллоо.
  • Тэтгэврийн насыг нэмсэн Япон улсын туршлага

    2017 оны 4 сарын 12
    ЯМАШИТА МАМОРУ

    /ЖАЙКА-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх/

    Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийнхамгааллын яам, ЭМНДЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэхтөсөл”-ийг хэрэгжүүлж, энэ талаарх цуврал нийтлэлийг манай сониноор дамжуулан хүргэж байгаа билээ.

    Энэ удаагийн нийтлэлдээ Япон улс тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ ямар арга замаар, хэдий хугацаа зарцуулсанбайдаг тухай танилцуулъя.

    Японд тэтгэврийн насыг 60-65 болгож нэмэхдээ урт хугацаанд үе шаттайгаар нэмсэн. Тиймээс тухайн хүний төрсөнон сараас шалтгаалан тэтгэвэр тогтоолгох нас ялгаатай байна. Жишээлбэл, суурь тэтгэврээ бүх хүн адилхан 65 наснаас авдаг боловч 1949 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1953 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөнэрэгтэй 60 наснаас, харин 1953 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1955 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөнэрэгтэй 61 наснаас ажил эрхлэгчдийн тэтгэвэр авч байна. Ийм аргаар хоёр жил тутамд тэтгэврийн насыг нэгээрнэмснээр эцэстээ 1961 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн эрэгтэй хүн суурь тэтгэврээ ч, ажилэрхлэгчдийн тэтгэврээ ч адилхан 65 наснаас авч эхлэх юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн насыг арайудаан буюу эрэгтэйчүүдээс таван жилээр нэмж тооцсон учир 1966 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөнэмэгтэй аль аль тэтгэврээ 65 наснаас авна.

    Даатгуулагчын төрсөн он, сар, өдрөөс шалтгаалж буйн учир нь Японд өмнө нь байгууллагын ажилтнууд (хүйсийнялгаагүй) 60 наснаас тэтгэвэрт гардаг байсан. Гэтэл 60 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацаа нь 20 гаруй жилболж тэд илүү урт наслах болсон юм. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, эрүүл чийрэг өндөрнастнууд ихэссэн учир 60 хүрээд тэтгэвэрт гарах нь хэтэрхий эрт байсан. Тиймээс тэтгэврийн насыг 65 болгосон ньхөдөлмөрийн насныханы төлөх шимтгэл өсөх эрсдэлээс сэргийлсэн байна. Нөгөөтэйгүүр, 60 насандаа тэтгэвэравна гэж төлөвлөсөн 50-иад насныхны хувьд гэнэт тэтгэвэрт гарах нас нь таван жилээр хойшлогдох нь тэднийамьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэтгэвэрт гарах болоогүй байгаа 30, 40 настай залуусын хувьд бол өөр хэрэг. Гэтэл 50 гаруй насны хүмүүс 60 хүрээд гавьяаныхаа амралтад сууж, тэтгэвэр авна гээд урьдаас төлөвлөж байсан учраасгэнэтийн өөрчлөлтийг тийм ч таатайгаар хүлээж авахгүй.

    Гэнэтийн өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд урт хугацаанд үе шаттайгаар тэтгэврийн насыг 65 болгох зохицуулалтыгхийж эхэлсэн юм. Зарим улс орнууд тэтгэврийн насыг нэмэхдээ зарцуулсан хугацааг хүснэгтээр үзүүлэв. Япондбайгууллагын ажилтнууд хамрагддаг ажил эрхлэгчдийн тэтгэврийг тогтмол болон төлсөн шимтгэлийн хэмжээгээртогтоодог хоёр арга бий. Тогтмол хэмжээтэй олгох тэтгэврийн тухайд 1994 онд тэтгэврийн насыг 60-65 болгоннэмэгдүүлэх шийдвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2001 оноос, эмэгтэй хүний насыг 2006 оноос үе шаттайгаарнэмж эхэлсэн. Тодруулбал, гурван жил тутамд нэг насаар нэмж эхэлсэн. Улмаар, хууль батлагдсанаас хойш 65 насанд шилжих хүртэл 20 орчим жил зарцуулагдсан гэсэн үг юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд 25 орчим жилзарцуулсан байдаг. Түүнчлэн төлсөн шимтгэлийн хэмжээгээр олгодог тэтгэврийн тухайд 2000 онд тэтгэврийн насыг 65 болгох шийвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2013 оноос, эмэгтэйчүүдийг 2018 оноос гурван жил тутамд нэгнасаар нэмэх юм. Тиймээс эрэгтэйчүүд 2025 онд, эмэгтэйчүүд 2030 онд бүрэн 65 наснаасаа ажил эрхлэгчдийнтэтгэвэр авдаг болно.

    Ийнхүү олон жилийг зарцуулж тэтгэврийн насыг таван жилээр хойшлуулсан улс зөвхөн Японоор тогтохгүй. АНУ, Англи, Герман ч гэсэн олон жилийг зарцуулсан байдаг. Тэтгэврийн систем нь бүхий л насныханд тодорхойхэмжээгээр нөлөөлдөг учраас бүх хүнд аль болох шударга хандахын тулд ийм зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг.
  • “Эрдэнэт” салаа замын уулзвар дээр

    2017 оны 4 сарын 10
    “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хандсан огцруулах асуудлыг өргөн барина шүү гэдэг “сануулга” нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө яаравчлан хийхэд хүргэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байсан нь оргүй биш байлаа.