• 2017 оны 5 сарын 12
    Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн өндөр чансаа олгох цуврал Гранпри тэмцээн ирэх амралтын өдрүүдэд /05.13-14/ Малайзын Пенанг хотноо болно. Энэхүү тэмцээнд Шинэ Зеланд, Япон, ОХУ, Хорват, Австрали, Монгол зэрэг 16 баг өрсөлдөх юм.
  • 2017 оны 5 сарын 11
    FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрөгч сард болсон. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс Монголын баг хүрэл медаль хүртсэн юм.
  • 2017 оны 5 сарын 10
    Плэй Оффын тав дахь тоглолт Сан Антонио Спөрс талбай дээрээ Хьюстон Рокетс багтай тоглолоо.
  • 2017 оны 5 сарын 9
    Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн улирлын II тойргийн тоглолтын мэдээллийг хүргэж байна.
  • 2017 оны 5 сарын 3
    Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Ниссан” дээд лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Тус лигт найман баг өрсөлдөж байгаагаас плей-оффын өрсөлдөөн эхэлсэн билээ. Харин “Дархан гарьд” баг Үндэсний супер лигт тоглохоор МҮСБХ-д саналаа ирүүлсэн талаар http://toimnews.mn/article/246 сайтад дурджээ.
  • 2017 оны 5 сарын 1
    FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс манай баг хүрэл медаль хүртэж, ирэх долдугаар сард Япон улсад болох “3х3 Word Tour” буюу ”Их дуулга”-д өрсөлдөх эрхийг авсан юм.
  • 2017 оны 4 сарын 27
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн дунд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Republic Polytechnic” сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
  • 2017 оны 4 сарын 26
    Манай багийн бүрэлдэхүүнд Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Э.Дөлгөөн, Азийн элсний наадмын мөнгөн медальт Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар багтжээ. Энэхүү тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо баг тамирчдын бүх зардлыг дааж, оролцуулж байгаа юм. Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гранпри тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
  • 2017 оны 4 сарын 18
    Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээнээс Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
  • 2017 оны 4 сарын 16
    Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг алтан медаль авлаа. Манай оюутны шигшээ баг шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын багийг 17:14-өөр хожлоо. Хагас шигшээд Тайландын багийг хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан сагсчид өнөөдөр БНХАУ-ын багийн эсрэг тоглож, ялалт байгуулснаар Азийн аварга цолыг хүртэж байна. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчаар С.Тулга ажилласан бол багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар нар багтсан юм.
  • 2017 оны 4 сарын 14
    Буянт-Ухаа спортын ордонд дөрөвдүгээр сарын 22-нд болох МСБХ-ны Ниссан Дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдын нэрс тодорлоо.
  • 2017 оны 4 сарын 13
    NBA-ын 2016-2017 оны улирлын тоглолт өнөөдөр дуусч багууд сүүлийн тоглолтоо хийлээ. Дорнод бүсийн сүүлийн хоёр эрхийн төлөө Маиам Хит, Чикаго Буллз, Индиана Пэйсэрс гэсэн багууд өрсөлдсөн бөгөөд гурван баг гурвуулаа эсрэг багаа хожсон ч Миами Хит плэй оффт орж чадсангүй.
  • 2017 оны 4 сарын 13
    71-н жилийн түүхтэй лигт олон шилдэг тоглогчид байсан ч бидний сэтгэл зүрхэнд хоногшиж нэрээ тодоор үлдээсэн тамирчид хэд билээ. Алдраа дуурсгасан тоглогчид л домог болон үлддэг.
  • 2017 оны 4 сарын 12
    Өсвөрийн шигшээ баг ХБНГУ-ын Берлин хот руу ”International Eastercup Berlin-Moabit 2017” тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн дөрөвдүгээр сарын 13-17-нд болно.
  • 2017 оны 4 сарын 11
    Манай улсад шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн төрөл бол 3х3. Өнгөрсөн жилийн хувьд Монголын оюутны шигшээ баг Дэлхийн аваргаас энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.
  • 2017 оны 4 сарын 11
    МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолт өчигдөр боллоо.
  • 2017 оны 4 сарын 11
    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ өсвөрийн сагсан бөмбөгчдийг бага наснаас нь ОУ-ын тэмцээнд өрсөлдүүлэн, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин ажиллаж байна.
  • 2017 оны 4 сарын 10
    МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр /2017.04.09/ боллоо.
  • 2017 оны 4 сарын 3
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн улирлын ээлжит тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зааланд болж байна. Лигийн ээлжит тоглолтууд өнгөрөгч бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд найман баг өрсөлдөж байгаа юм. Ингээд бямба гаригт болсон тоглолтын мэдээллийг хүргэе.
  • 2017 оны 3 сарын 30
    Үндэсний супер лигийн 2017 улирлын эхний тоглолтод “Увс Нуур”-ынхан хонгор нутгаар овоглосон “Ирвэс”-тэй таарлаа.
  • 2017 оны 3 сарын 27
    Үндэсний супер лигийн 2017 улирлын эхний тоглолтод Увсчууд эзэнтэй Увс Нуур, Баянхонгор Ирвэсүүдтэй учраа таарсан юм.