• 2017 оны 5 сарын 15
    Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн гурван тамирчныг Азербайжаны жүдо бөхийн холбооноос шигшээ багтаа авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.05.12-14/ Бакуд болсон Исламын улсуудын эв нэгдлийн IV наадамд амжилттай оролцжээ
  • 2017 оны 5 сарын 12
    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Хонгконгт болох билээ. Уг тэмцээнд өрсөлдөх Казахстан улсын баг тамирчдын нэрс тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг өрсөлдөхөөр болжээ. “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өдгөө бэлтгэл сургуулилтаа Астанад хийж байгаа билээ.
  • 2017 оны 5 сарын 10
    Олон улсын олимпийн хороо, олимпийн сувгаас олимпийн наадмын үеэр бэртэл авсан ч медалийн тавцанд зогсож чадсан тамирчдын шилдэг амжилтуудыг онцолжээ.
  • 2017 оны 5 сарын 9
    Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, ”Увс нуур” дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртсэн бол эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медалийн эзэд болсон. Мөн эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртэж, багаараа энэхүү тэмцээнд амжилттай оролцлоо.
  • 2017 оны 5 сарын 5
    Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн гурван тамирчныг Азербайжаны жүдо бөхийн холбооноос шигшээ багтаа авч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Азербайжаны шигшээ баг 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулж, олон нийтэд танилцууллаа. Мөн манай жүдочдоос гадна дэлхийн аваргын хүрэл медальт Украины бөх Ирина Кендзерскач тус улсын шигшээ багт багтжээ.
  • 2017 оны 5 сарын 4
    Германы жүдо бөхийн Бундеслигт Монголын хоёр жүдоч барилдаж байна. Хамбург хотын “Hamburger Judo Team e.V” багт Д.Төмөрхүлэг/66 кг/, Ж.Амарболд /60 кг/ нар багтсан юм. Энэ багт Монголын жүдочдоос гадна Азербайжан, Германы бөхчүүд багтжээ. “Hamburger Judo Team e.V” баг өнгөрсөн жил Бундеслигт түрүүлжээ. Нийт 12 багтай тус лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-д эхэлсэн бөгөөд финалд ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох юм.
  • 2017 оны 5 сарын 2
    Чөлөөт бөхийн шигшээ багт харьяалагдаж байсан болон өсөх ирээдүйтэй зарим тамирчдад гадны улс орнуудаас иргэншлийн санал ирсэн тухай яригдаж байсан.
  • 2017 оны 4 сарын 24
    Аав шигээ алтан медаль зүүсэн бяцхан жүдочид улам өндөр амжилт хүсье.
  • 2017 оны 4 сарын 6
    Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Туркийн Анталия хотноо болно. Тус тэмцээнд 36 орны жүдочид хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Г.Төрмөнх, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүч үзэх юм.
  • 2017 оны 4 сарын 3
    Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V байрыг эзлэв. Мөн дөрвөн жүдоч шагналт V байр эзэлж, багийн дүнгээр 11-р байр эзлэв. Бразил 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ /3+2+5/, Гүрж /3+1+2/ улс удаалав. Харин Украин, Франц, Узбекстан, Австри, Беларус IV-VIII, Швед, Итали, Монгол IX-XI байрыг эзлэв.
  • 2017 оны 4 сарын 1
    Гүржийн нийслэл Тбилис хотноо болж буй жүдо бөхийн ”Тбилис-2017” Гранпри тэмцээнээс Риогийн баатруудын нэг Бразилын Рафаэль Силва жингийн дэд аваргаар шалгарч медальтай буцлаа. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 15 жүдоч барилдсанаас ОХУ-ын Ирина Заблудина түрүүлж, олимпийн аварга Бразилын Рафаэль Силва мөнгө, Нидерланд, Оросын бөхчүүд медалийн тавцанд зогссон.
  • 2017 оны 4 сарын 1
    Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн ”Тбилис-2017” Гранпри тэмцээн болж байна. Тус тэмцээнд 36 улсын эрэгтэй 164, эмэгтэй 87, нийт 256 жүдоч өрсөлдөж байгаагаас манай есөн бөх хүч үзэж буй. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр/2017.03.31/ манай таван жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V байр эзлэв.
  • 2017 оны 3 сарын 29
    Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Гүржийн Тбилис хотноо болох гранпри тэмцээнд оролцохоор өчигдөр тус улсад газардлаа.
  • 2017 оны 3 сарын 28
    Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээрээ тэргүүллээ.
  • 2017 оны 3 сарын 17
    Хамтын хүч амжилт. Энэ бол Монголын жүдочдын, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олны уриа.
  • 2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өчигдөр/2017.03.16/ “Аса” циркэд болсон.
  • 2017 оны 3 сарын 16
    fdsfsМонгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өндөрлөлөө.d
  • 2017 оны 3 сарын 16
    Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өнөөдөр 18:00 цагаас “АСА” циркт болно.
  • 2017 оны 3 сарын 15
    Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт, залуу жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр 21 нас хүрлээ.
  • 2017 оны 3 сарын 13
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн халз тулаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа нарын дэлхийн шилдэг жүдочид өрсөлдөх гэж байна.
  • 2017 оны 3 сарын 13
    Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангилалын тэмцээн гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдсөн юм. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчин Бакугийн татамид зодоглосноос алт, хүрэл медаль тус бүрийг нэгийг хүртлээ.