• 2017 оны 5 сарын 15
    Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн өчигдөр Токио хотноо эхэллээ. Энэ башёгийн дээд зиндааг хоёр дараалан түрүүлсэн ёкозүна Кисэносато тэргүүлж байгаа. Энэ япон бөх дээд зиндаанд 16 жилийн дараа тэргүүлж буйгаараа онцлогтой.
  • 2017 оны 5 сарын 3
    Японы сүмо бөхийн холбооноос нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлүүлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сард “Нийгмийн үүргийн хэлтэс”-ийг байгуулжээ. Энэхүү хэлтсээс өнөөдөр нэгэн ажлыг зохион байгуулсан байна. Залуу сүмочид Сүмогийн ордны эргэн тойронд цэвэрлэгээ хийж, зам талбайг цэвэрлэжээ. Тэд ийнхүү нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ.
  • 2017 оны 5 сарын 2
    Японы сүмогийн холбоо тавдугаар сарын нацү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг даваа гаригт /2017.05.01/ танилцууллаа.
  • 2017 оны 4 сарын 26
    Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Японы иргэн болсон батламжаа авсан байна.
  • 2017 оны 4 сарын 25
    Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё ирэх сарын 14-д Токио хотноо эхэлнэ. Бөхчүүд эдгээр өдрүүдэд тойргийн барилдаанд оролцсоор байна. Мөн хотуудад сүмогийн үзүүлэх тоглолтууд болсоор байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас орхисон их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ оржээ.
  • 2017 оны 4 сарын 17
    Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс тойргийн барилдаанд гарч эхэлсэн байна. Эдгээр өдрүүдэд Японы хотуудад тойргийн барилдаан эхэлсэн бөгөөд тэрбээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа ч бүрэн дуусгалгүй барилдаанд гарчээ. Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын барилдааныг баруун хөлний бэртлийн улмаас орхиж байсан юм. Ч.БОЛ
  • 2017 оны 4 сарын 9
    Экс-озэки Котоошюү шинэ дэвжээнийхээ нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Ояката Наруто гэх шинэ нэртэй болсон тэрбээр сүмогийн түүхэн дэх анхны Европ гаралтай дэвжээний багш болж байгаа юм.
  • 2017 оны 3 сарын 31
    Японы мэргэжлийн сүмогийн аварга Кисэнтосато хаврын тэмцээний үеэр зүүн мөрөндөө бэртэл авсан билээ. 30 насандаа хоёр башё дараалан түрүүлж, ард түмнээ баярлуулаад байгаа Кисэносато нэг сарын хугацаатай дэглэм барих аж. Түүнийг сайн амрах ёстойг дэвжээнээс гэдгийг Тагоноюри хэлжээ.
  • 2017 оны 3 сарын 28
    Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээнд аварга Кисэносато түрүүлсэн. Түүний хувьд тэмцээний сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс нэг даваагаар дутуу байсан юм. Гэвч тэрбээр даваагаа тэнцүүлж, улмаар нэмэлт барилдаанд түүнийг давснаар эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртсэн.
  • 2017 оны 3 сарын 27
    Хэдийгээр аварга Харүмафүжи, Какүрюү нар Кисэносатог зогсоосон ч тэр Тэрүнофүжитэй даваагаа тэнцүүлж, улмаар нэмэлт барилдаанд яллаа. Ирэх тавдугаар сарын барилдаан хүртэл сүмогийн түүхэнд яригдах зүйл их гарахыг энэ сарын башё харуулаад авав.
  • 2017 оны 3 сарын 26
    Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо өнөөдөр өндөрлөлөө. Гуравдугаар сарын тэмцээнд шинэхэн аварга Кисэносато 13 даваа авснаар эзэн хааны цомыг хүртлээ. Тэрбээр өнөөдөр озэки Тэрүнофүжиг нэмэлт барилдаанд ялснаар шинэхэн цолтой анх удаа түрүүлж байна.
  • 2017 оны 3 сарын 26
    Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо өнөөдөр өндөрлөнө. Башёг эхний өдрөөс итгэл төгс тэргүүлж байсан шинэхэн аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан билээ. Тэгвэл өчигдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи сэкивакэ Котошёогикүг давснаар 13 дахь даваагаа авсан бол Кисэносато Какүрюү М.Анандад ялагдсан. Ингэснээр хаврын тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр түрүү бөх тодрох болсон юм
  • 2017 оны 3 сарын 24
    Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо сонирхолтой үргэлжилж байна. Тэмцээнийг тэргүүлж байсан шинэхэн аварга Кисэносатог хэн зогсоох вэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл байлаа. Тэгвэл 13 дахь өдрийн барилдаанд аварга Харүмафүжи Д.Бямбадорж Кисэносатог ёритаоши мэхээр давснаар тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт оруулав.
  • 2017 оны 3 сарын 22
    2000 оноос хойш анх удаа аварга цол хүртсэн япон бөх болох Кисэносато бусдын анхаарлын төвд байсаар байна. Одоо түүнийг хэн зогсоох вэ гэдэг асуулт л үлдлээ. Монголын гурван аваргын нэг нь башёг орхиж, хоёр нь гурван унаатай болсон энэ үед түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байна. Гэхдээ сэкивакэ Такаясү энэ башёд мөн арван даваатай тэргүүлж буй. Үлдсэн өдрүүдийн барилдаан анхаарал татсан хэвээр үлдлээ.
  • 2017 оны 3 сарын 21
    Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн сонирхолтой үргэлжилж байна. Японы Осака хотноо болж буй хаврын тэмцээн тэргүүлэгчдийн хувьд ихээхэн өөрчлөлт орж эхэллээ. Башёг шинэхэн аварга Кисэносато есөн даваатайгаар итгэл төгс тэргүүлсэн хэвээр явна. Т
  • 2017 оны 3 сарын 20
    Башё найман өдрийн дараах байдлаар шинэхэн аварга Кисэносато 100 хувийн амжилтыг үзүүлж, ганцаараа тавин хувийн амжилтаа үзүүлэв. Түүний араас тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд долоон даваатай озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, магэшира Точиозан нар бичигдэж байна. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар зургаан даваатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдсэн хэвээр явна.
  • 2017 оны 3 сарын 17
    Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн сонирхолтой өрнөж буй. Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхдөө унасан. Мөн Хакүхо башёгийн дөрөв дэх өдөр магэшира Икиод ялагдаж, бэртлээ сэдрээснээр тэмцээнийг орхисон. Ийнхүү энэ башёг шинэхэн аварга Кисэносато итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнөөдөр адил таван даваатай байгаа маэгашира Такарафүжитай барилдана. Мөн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж
  • 2017 оны 3 сарын 16
    Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал барилдсангүй. Тэрбээр өнөөдрөөс эхлэн башёг орхиж байна. Башёгийн эхний өдөр магэшира Шёодайд, өчигдөр Икиод ялагдсан их аваргын бэртэл сэдэрчээ. Хакүхо албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч мэргэжилтнүүд янз бүрийн тайлбар дэвшүүлжээ.
  • 2017 оны 3 сарын 15
    Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн аваргуудад халгаатай үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдлаа. Мөн аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг барсангүй. Аварга цолоод аваад анхны башёд барилдаж буй Кисэносато магэшира Сококурагаар дөрөв дэх даваагаа авлаа. Сококура өчигдөр аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг даваад байсан юм.
  • 2017 оны 3 сарын 15
    Зодог тайлсан сүмоч Котоошюү харьяалагдаж байсан Садогатакэ дэвжээг орхиж, өөрийн гэсэн дэвжээг тэргүүлэхээр болсон талаар Японы сүмогийн холбооны эх сурвалж мэдээлжээ.
  • 2017 оны 3 сарын 14
    Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотноо үргэлжилж байна.