• 2017 оны 5 сарын 15
    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн найман жинд 13 орны 73 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Японы хүчирхэг баг найман жингийн тавд нь түрүүлсэн бол Монгол, БНХАУ, Киргизстан улс тус бүр нэг аваргатай буцсан.
  • 2017 оны 5 сарын 13
    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн сүүлийн жингийн барилдаан болсон бол эрчүүдийн өрсөлдөөн эхэллээ.
  • 2017 оны 5 сарын 13
    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Гантуяа эхний тойрогт БНАСАУ-ын Ин Сун Жонд ялагдан тэмцээн дуусгалаа.
  • 2017 оны 5 сарын 13
    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Лийг ялж, монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэв.
  • 2017 оны 5 сарын 13
    1973 онд чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан түүхтэй. Улаанбаатарын дэвжээнд Монгол, БНАСАУ, Япон, Австрали гэсэн дөрвөн орны баг тамирчид өрсөлдснөөс Монгол Улсын тамирчид арван жинд арвуулаа түрүүлж, дахин давтагдашгүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. 4
  • 2017 оны 5 сарын 12
    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр дэвжээнд гарсан манай таван бөхөөс Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөөх барилдаанд үлдээд байна. Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org -р шууд дамжуулан үзүүлж байна.
  • 2017 оны 5 сарын 12
    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 2017 оны тивийн аваргад 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын багаас Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
  • 2017 оны 5 сарын 11
    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр дэвжээнд гарсан эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин С.Батцэцэг финалд шалгараад байн
  • 2017 оны 5 сарын 11
    ЗХУ-ын баатар Дарма Жанаевич Жанаевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсын Кижинга районд тавдугаар сарын 8-9-нд боллоо.
  • 2017 оны 5 сарын 11
    Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан нар барилдана.
  • 2017 оны 5 сарын 10
    Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон Азийн АШТ-д анх мөрөө гаргаж эхэлсэн түүхтэй.
  • 2017 оны 5 сарын 9
    Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид Делид очоод байна. Энэ удаагийн Азийн аваргад Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн албатай зөвшилцөн, дараах нэрсийг өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан билээ.
  • 2017 оны 5 сарын 7
    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ЕАШТ тавдугаар сарын 2-7-нд Сербийн Нови Сад хотод боллоо. 68 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгуль тивдээ тав дахиа түрүүлж, (Европын анхдугаар наадмыг оруулаад) дархан аварга боллоо.
  • 2017 оны 5 сарын 5
    Монгол Улсад 2014 онд болсон чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-д мөнгөн медаль хүртсэн Узбекистаны З.Отарумодовагаас дахин шинжилгээ авахад сэргээш илэрчээ. Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олгожээ. Налайх дүүргийн тамирчин Л.Төртогтох хагас шигшээд Узбекистаны бөхөд ялагдан тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Ийнхүү түүнд залуучуудын Азийн аваргын мөнгөн медалийг энэ сард нөхөн олголоо.
  • 2017 оны 5 сарын 3
    Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 1-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 160 тамирчид оролцож багийн дүнгээр “Хангарьд” клуб 102 оноогоор тэргүүн байр эзэлж, “Тулга” клуб 73 оноо авч 2-р байрт, “Хан-Уул” дүүргүүдийн тамирчид 57 оноогоор 3-р байранд орлоо.
  • 2017 оны 5 сарын 2
    Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. VII дахь удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Канад, Венесуэль, БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол гэсэн долоон орны 182 тамирчин өрсөлдсөн юм.
  • 2017 оны 5 сарын 1
    “Монголиа Опен-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөлөө.
  • 2017 оны 4 сарын 29
    Хөвгүүдийн ангилалд “А” хэсэгт Өвөрхангай. Увс, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, ТСБТСДуС, “В” хэсэгт “Мегастарс” клуб, “Аварга” дунд сургууль, Төв, Баянхонгор аймаг өрсөлдсөнөөс спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб түрүүлж, Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг удаалж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг гуравдугаар байрт орлоо.
  • 2017 оны 4 сарын 29
    “Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ”Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Уламжлалт энэхүү тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монголын баг тамирчид өрсөлдөж буй
  • 2017 оны 4 сарын 27
    Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй тус тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 42 байгууллагын 597 тамирчин оролцож байна. Өчигдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65
  • 2017 оны 4 сарын 27
    Уламжлал болсон энэхүү тэмцээнд оролцохоор ОХУ-ын баг ирээд байна. ОХУ-аас ирсэн баг тамирчид өнөөдөр Спортын төв ордны бэлтгэлийн танхимд бэлтгэлээ хийжээ. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын эмэгтэй шигшээ баг оролцож байгаагаас гадна Буриад, Якутаас баг тамирчид оролцох юм.