Тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой

  • “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт болов

    2016 оны 12 сарын 29
    Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Богд хааны ордон музейд болов.
  • Богд хааны ховор гэрэл зургуудыг дэлгэлээ

    2016 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2016.12.29/ Богд хааны музейд боллоо.
  • Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай 10 зүтгэлтэн

    2016 оны 12 сарын 29
    VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвдийн Лхасын ойролцоо төрж, 1924 оны тавдугаар сарын 20-нд Нийслэл хүрээнд тэнгэрт хальсан.
  • Цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалт

    2016 оны 12 сарын 29
    XX зуун гарахад Монгол, Хятад, Уйгур, Түвд зэрэг олон угсаатан цөм үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд улам бүр идэвхтэй оролцож, тэдэнд Чин улсын эзэн хаант төрийг түлхэн унагаах нийтлэг зорилт байвч уг зорилгыг биелүүлсний дараа тус тусын үндэсний тусгаар тогтнолыг сэргээхийг зорьсон хандлага улам бүр мэдэгдэхүйц болж байв.
  • Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би

    2016 оны 12 сарын 29
    Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ, би” шүлэг бол туурга тусгаар Монгол улсад төрсөн хүн бүрийн сэтгэлийг огшоосон бүтээл.
  • Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа

    2016 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
  • Монгол оршин тогтнохуйн мөн чанар нь эв нэгдэл

    2016 оны 12 сарын 28
    Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жабзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ.
  • “Монголын тусгаар тогтнол-1911: Түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний хурал болов

    2016 оны 12 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулав.
  • Монголын нууц товчоо “дүүтэй” боллоо

    2016 оны 12 сарын 26
    “Монголын нууц товчоо”-ны анхны эхийг голлон эх сурвалжлаа болгосон, 250 орчим бүтээлийг багтаасан “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо”, Монголын түүхийн тулгуур үйл явдал, түүхэн хүмүүс, түүхэн газар нутаг, засаг захиргааны хамааралтай нэр томъёог шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бүтээсэн “Монголын түүхийн цахим дэлгэрэнгүй” толь бүтээлүүдийн нээлт өнөөдөр /2016.12.25/ Үндэсний төв номын санд болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн оролцлоо.
  • “Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад бодлого” бага хурал болов

    2016 оны 12 сарын 23
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтгол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.