Орон нутаг

  • “Оюуны их сорилго” олимпиад болов

    2017 оны 5 сарын 14
    УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын ажлын албанаас хамтран Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчидтэй уулзах уулзалтыг Ховд хотноо зохион байгууллаа.
  • Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг болгоно

    2017 оны 5 сарын 12
    Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газар, ХХААГазар хамтран “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол үйлдвэрлэлийн олон улсын бага хурлыг өнөөдөр/2017.05.12/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгууллаа.
  • “Хоггүй ногоон хот”-аяныг эхлүүллээ

    2017 оны 5 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг билээ.
  • Уулнаас буусан цоохор ирвэс хээлтэй байжээ

    2017 оны 5 сарын 12
    Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Бэрх хайрханаас Давсан тал руу буусан дэлхийд ховор цоохор ирвэс Давсан талын урд нурууны Хярын хөх хэмээх газар малчин айлын адуун сүргийг хураасан байдалтай байсныг тус сумын Үнэгтийн гуравдугаар багийн малчин залуу Болормаагийн Өлзийбат дурангаар харж ирвэс байна гэдгийг мэджээ.
  • Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаартай хамтран ажиллана

    2017 оны 5 сарын 12
    Аугаа их эх орны Ялалтын түүхт 72 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотод албан айлчлал хийлээ.
    Албан айлчлалын үеэр Өвөр байгалийн хязгаарын амбан Захирагч Н.Н.Жданновтой албан ёсны уулзалт хийж, Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
    2017-2020 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд нутгийн захиргааны байгууллага, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал, спорт, соёл урлагийн салбарт хамтран ажиллахаар тусгажээ.

    Дорнод аймаг Өвөрбайгалийн хязгаарын Чита хоттой олон жилийн турш хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.
    Энэ хүрээнд урлаг, спорт болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал, Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр оюутан суралцуулдаг. Мөн урлаг, спортын тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж, хүүхдүүд оролцуулах, мөн хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм.

    Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Бадамсүрэн: “Олон жилийн хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж, энэ удаад худалдаа, эдийн засаг тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсанд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн Дорнод аймаг хөрш зэргэлдээ орнуудтай газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд цаашид импортоос гадна экспортлогч үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, хөрш зэргэлдээ орнуудтай хамтран ажиллах тухайгаа онцлов.
  • Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос сургалт зохион байгууллаа

    2017 оны 5 сарын 12
    Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тавдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт”-ын талаар сургалт-семинар зохион байгууллаа.
  • Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр эхний ээлжийн ажлууд хийгдэж эхэллээ

    2017 оны 5 сарын 12
    Иргэн таны төлсөн Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны хураамж нь Замын сангийн хөрөнгийн эх үүсвэр болон төвлөрч орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн барилга, засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг билээ.
  • Орхон аймаг тав дахь жилдээ тэргүүлэв

    2017 оны 5 сарын 11
    Тус судалгааны төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлжээ.
  • Увс аймгийн Уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

    2017 оны 5 сарын 11
    2017 оны 05-р сарын 08-ны өдөр аймгийн уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
  • Орон сууцны барилгыг ирэх есдүгээр сард ашиглалтанд оруулна

    2017 оны 5 сарын 11
    Архангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын 70 орчим хувь нь гэр хороолол, түрээсийн орон сууцанд амьдардаг.
  • Байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймагт ажиллав

    2017 оны 5 сарын 11
    Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн баталсан “Аймгуудын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган зааварлах” ажлын төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан байна.
  • Орхон аймагт 35 байршилд чөлөөт цагийн талбай байгуулна

    2017 оны 5 сарын 10
    Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал туссан.
  • Хүн болох багаасаа эцэг эхийн зөвлөгөөн боллоо

    2017 оны 5 сарын 10
    Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүн болох багаасаа эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
  • ЖДҮ эрхлэгчид сургалтад хамрагдлаа

    2017 оны 5 сарын 10
    Ховд, Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулж тэдний ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн мэдлэгийг сайжруулах, мэдээллээр хангах, ижил төрлийн үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох зорилгоор сургалт /2017.05.08-05.10/зохион байгууллаа.
  • Сургалтын цогцолбор байгуулах шав тавилаа

    2017 оны 5 сарын 10
    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламж барих барилгын шав тавих арга хэмжээг зохион байгуулсан байна.
  • Эрүүл мэндийн салбарт 520 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна

    2017 оны 5 сарын 10
    Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагч нарын баяр өдөр болгон тэмдэглэдэг. Монгол улсын хэмжээнд 2017 оны энэ өдрийг “Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байгаа юм байна.
  • Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн тухай хэлэлцлээ

    2017 оны 5 сарын 10
    Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2017-2021 онд Орхон аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан өчигдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
  • 1.3 км авто замын ажил 60 хувьтай үргэлжилж байна

    2017 оны 5 сарын 10
    Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх 1.3 км авто замын хатуу хучилтын ажил өрнөж байна.
  • SECIM төсөл Дархан-Уул аймагт хэрэгжинэ

    2017 оны 5 сарын 10
    Монгол улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл Дархан-Уул аймагт хэрэгжихээр болж өчигдөр /2017.05.09/ талууд уулзалт хийлээ.
  • Баруун бүсийнхэн сургалтад хамрагдаж байна

    2017 оны 5 сарын 10
    ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу баруун бүсийн Цагдаагийн газар, хэлтсүүдийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга нар, мөрдөн байцаагч, эдийн засгийн төлөөлөгчдийн “Залилах, хөрөнгө завших, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх ажиллагаа” сэдэвт сургалт Ховд аймаг дахь Цагдаагийн газарт болж байна.
  • Мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

    2017 оны 5 сарын 10
    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн, аймгийн төвийн төрийн байгууллагуудын эрх бүхий алба хаагчдыг оролцуулан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах мэргэшүүлэх сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.