Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний талаар танилцуулж байна

2014 оны 12 сарын 10

Дэлхийд танигдсан олон улсын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох Herbalife-н Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ганболдын Дэнзэн шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний талаар танилцуулж байна.

-Юуны өмнө та бидэнд Herbalife компаний талаар танилцуулж, Монголд та ямар үүрэгтэй ажилладаг талаар яриагаа эхлүүлэх үү?

-Herbalife компани нь 1980 онд анх АНУ-д үүсгэн байгуулагдсан дэлхийд танигдсан хүнсний нэмэлт шим тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага юм. Дэлхий дээр одоогоор 90 гаруй орнуудын мянга мянган хэрэглэгчид манай нэмэлт шим тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаагаас гадна Америк, Ази болон Европын өндөр хөгжилтэй орнуудын зах зээл дээр хууль ёсны дагуу борлуулагддаг.

Миний хувьд би Herbalife-н албан ёсны Суурин Төлөөлөгч бөгөөд худалдааны төвийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Энэ ажлынхаа дагуу Herbalife-н бүтээгдэхүүн борлуулагч албан ёсны төлөөлөгчид болон манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчидтэй хамтран, холбоотой ажилладаг.

Манай компани нь шим тэжээлийн дутагдлаа хангах мөн эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт зориулан бүтээгдэхүүнээ санал болгож байдагт би хувьдаа бахархдагаа хэлэхэд таатай байна. Биеийн жингээ зөв зохистой хэмжээнд байлгах, амьдралын эрүүл хэв маягийг тэнцвэржүүлэгч мөн эрүүл энх оршихуйг дэмжихэд Herbalife нь өөрийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүмүүсийн эрүүл энх болон идэвхтэй амьдралыг бий болгох, зорилгодоо хүрэхэд нь чин сэтгэлээсээ дэмжин тусалдаг.

-Та Herbalife-н гишүүд гэж ярилаа, Herbalife–н гишүүн гэж яг юуг хэлээд байна вэ?

-Herbalife нь дэлхийд тэргүүлэгч шууд борлуулалтын компани бөгөөд бид Монгол дахь болон гадаадад үйл ажиллагаа явуулж буй бүхий л гишүүддээ бизнесийн маш таатай боломжийг санал болгодог. Хууль ёсны дагуу олон үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг Herbalife шиг компаний хувьд хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан борлуулалтыг хийсний үндсэн дээр цалин урамшууллыг олгох системийн дагуу бид ажилладаг бөгөөд Herbalife-ийн хараат бус гишүүдийн урамшуулал нь тэдний хийсэн борлуулалтаас хамаардаг урамшууллын хөтөлбөртэй. Мөн маш өргөн хүрээний хэрэглэгчид Herbalife-н бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээтэй байдаг.

Herbalife-н бүтээгдэхүүнүүд нь бие даасан гишүүдээрээ дамжуулан борлуулагддаг. Ихэнх гишүүд маань өөрсдийн хэрэглэх бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр авах үүднээс нэгддэг бол зарим нь орлогоо өсөн нэмэгдүүлэхийн тулд хагас цагаар ажилладаг, харин багахан хувь нь бүтэн цагаар орлогоо нэмэгдүүлэх үүднээс ажилладаг байгаа. Herbalife-н гишүүн бүр эцсийн хэрэглэгчдэд борлуулсан бүтээгдэхүүнээ тооцуулан урамшуулал авдаг. Энэ нь хэрэглэгчдэд шууд борлуулсан борлуулалтыг хэлж байгаа юм. Энэ дашрамд онцгойлон хэлэхэд энэхүү бизнесийн загвар нь өөрөө олон шатлалт маркетинг юм.

Шинэ гишүүдийг нэмэж оруулснаар зөвхөн бүтээгдэхүүн худалдан авах хямдралын хувь нь нэмэгддэг. Үүнийг олон шатлал бүхий маркетингийн хэлбэр гэдгийг мэдэх нь чухал юм, нэг үгээр хэлбэл хэрэглэгчийг гишүүнээр буюу төлөөлөгчөөр элсэн оруулах тохиолдолд урамшуулал эсвэл цалин гэж олгодоггүй.

-Herbalife –н  бүтээгдэхүүнүүд хэрхэн үйлдвэрлэгддэг вэ? Ямар хүмүүс авч хэрэглэх ёстой вэ?

-Манай бүтээгдэхүүн чанарын баталгааны маш нарийн хөтөлбөртэй бөгөөд “үрээс - хүнс болох” хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л явц нарийн хяналтанд байхаас гадна хүнс тэжээлийн шинжлэх ухаанаар батлагдаж, байнгын судалгаа шинжилгээн дээр суурилан хийгддэг. Herbalife нь дэргэдээ Хүнс Тэжээлийн Судалгааны Хүрээлэн болон Хүнс Тэжээлийн Зөвлөлтэй бөгөөд энэхүү зөвлөлд 18 орны 20-иод өндөр туршлагатай нарийн мэргэжлийн, салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүд ажилладаг. Тухайлбал Нобелийн шагналт Доктор Проф. Луи Игнарро энэ зөвлөлд багтсан байдаг. Эдгээр нарийн мэргэжилтнүүд Herbalife–н бүтээгдэхүүнүүд шинжлэх ухааны судалгаанд суурилан бүтээгддэг гэдгийг нотолдог.

Хүмүүс Herbalife-н бүтээгдэхүүнийг эм биш гэдгийг ойлгох нь маш чухал. Herbalife ямар нэгэн эмийн бүтээгдэхүүнийг орлохгүйгээс гадна аливаа өвчин эмгэгийг анагаах, вирусын эсрэг үйлчлэх зорилготой бүтээгдэхүүн биш бөгөөд үүнийгээ ч маш тодорхой хэрэглэх заавар дээрээ заасан байдаг. Herbalife эрүүл амьдрах хэв маягийг тэнцвэржүүлэхийг зорьдог.

Herbalife нь олонд танигдсан нэр хүнд бүхий 250 гаруй спортын тамирчид болон оддыг нэмэлт бүтээгдэхүүнээр хангагч байгууллага бөгөөд дэлхий дахинд болж буй спортын олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдог шим тэжээлийн бүтээгдэхүүнүүдээр хангадаг бол Лос Анжелис Галакси баг, Лидвэлийн гүйлтийн тэмцээн болон жил бүрийн бартаат замын уулын дугуйн тэмцээн зэргийг зохион байгуулахад ивээн тэтгэгчээр оролцдог.

Бид саяхан Монголын хөл бөмбөгийн Эрчим клубын шим тэжээлийн бүтээгдэхүүний ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. Ирэх 2 жилийн хугацаанд бид Herbalife-г төлөөлөн хөл бөмбөгийн багийн гишүүдийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэх хөтөлбөрийг гарган клубын хүчин чадал, амжилтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж клубтэй илүү ойр ажиллаж байгаа.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний эрүүл оршихуйд үнэхээр шаардлагатай юу?

-Энэ нь бас тухайн хүний амьдралын хэв маягаас хамааралтай асуудал юм. Зарим нэмэлт бүтээгдэхүүн нь тусгайлсан буюу зайлшгүй аль нэг шим тэжээлийг авахад зориулагдсан байдаг. Ихэнх нэмэлт тэжээл нь олон төрлийн идэвхтэй нэгдлүүдийг агуулж байдаг тул хэрвээ та ямар нэгэн эмийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол хавсран хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг хэлье. 

Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн нь аливаа өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхгүйгээс гадна хэтрүүлэн хэрэглэх ёсгүйг анхааруулъя. Ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс эсвэл эмчилгээ хийлгэж байгаа хүн нэмэлт тэжээл хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчид хандан зөвөлгөө авах шаардлагатай.

-Биологийн Идэвхт Хүнсний Нэмэлт бүтээгдэхүүн гэж яг юу вэ? Herbalife–н хичнээн бүтээгдэхүүн БИБ бэ?

-Энэ нь хүмүүс эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг болон шим тэжээлийн хэрэгцээгээ хангахын тулд хэрэглэдэг өргөн хүрээний дотоод болон гадаадад үйлдвэрлэгдсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг хэлдэг. Жишээ нь: Омега 3 ба загасны тос, Е витамин, кальци гэх мэт бүтээгдэхүүнүүд үүнд багтана.

Herbalife-ийн 30 жилийн турш хамгийн сайн борлуулалттай байгаа бүтээгдэхүүний нэг болох Формула 1 уургийн коктейль нь БИБ биш юм. Үнэндээ энэ нь хүнсний нэмэлт бөгөөд манай хамгийн гол бүтээгдэхүүний нэг юм. БИБ нь эрүүл мэндийг дэмждэг боловч тэдгээр нь эрүүл зөв хооллолт, унтаж амрах болон дасгал хөдөлгөөнийг бүрэн орлохгүй. Нэмэлт бүтээгдэхүүн нь аливаа өвчин эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй.

Манай уншигчдийн ихэнх нь чацарганы шүүс С витамин ихээр агуулж байдаг учраас ханиад томуунаас сэргийлж уудаг гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ чацарганыг хатаах юм бол энэ нь ялгаагүй БИБ болно.

-Herbalife-н бүтээгдэхүүнүүд хаана аль улс орнуудад худалдаалагддаг вэ? Танай хамгийн томоохон гэж хэлж болох зах зээл хаана байна вэ?

-Herbalife-н бүтээгдэхүүнүүд дэлхий дээр 90 гаран орны зах зээлд хууль ёсны дагуу худалдаалагдаж байна. Манай томоохон зах зээл гэж хэлж болох орнууд Хойд Америк, Европ болоод Азийн орнууд байгаа, тэр дундаа зах зээлийн өндөр шалгуур, дүрэм журам бүхий Англи Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс мөн АНУ зэрэг орнууд байдаг.

Та манай албан ёсны вэб хуудсанд хандан бүртгэлийн хуудсыг бөглөснөөр Herbalife компаний орлого болон борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг олж үзэх боломжтой. Энэ нь нэг талаараа Herbalife компани нээлттэй худалдааны компани гэдгийг батална. Мөн Herbalife мянга мянган хувьцаа эзэмшигчтэйгээс гадна АНУ-н Үнэт Цаасны Арилжааны Хорооны шаардлагад нийцүүлэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

-Сүүлийн асуултаа тавья, та Herbalife–г хэрэглэдэг үү, танд үр өгөөжөө өгч байна уу?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Би Формула–1 коктейлийг жимстэй хольж өглөө бүр уудаг. Энэхүү тэжээлийн холимог нь миний нэг өдрийн бүхий л уураг, нүүрс ус, витамин болон эрдэс бодис, эслэг зэрэг хүний биед хэрэгтэй бүх шим тэжээлээ хангахад тусалдаг. Мөн өдрийн хоолны өмнө хэт өлсөх, хэт их калори авахаас сэргийлдэг давуу талтай. Амттай юм идмээр санагдах үед би уургийн батончик иддэг, энэ нь зохистой хооллох , хангалттай эрч хүчийг авахад бас тусалдаг.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна