Орон нутгаас “царцаа”-нуудаа татахыг МАН-д уриалав

2016 оны 6 сарын 24

Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд хандан тойргуудад нүүж очсон “царцаа”-нуудыг буцаахыг шаардсан албан бичиг хүргүүллээ. Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаа амраах нэрийдлээр орон нутагт олноор нь шилжүүлж, тухайн тойрогт санал өгүүлэхээр бүртгүүлсэн билээ. Тухайлбал, Баянхонгор аймагт 2000 гаруй сонгогч шилжин очиж санал өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр хууль бус шилжилт хөдөлгөөнийг зогсоож, зорилготойгоор санал өгөхөөр очсон “царцаа”-нуудыг эргүүлэн татахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлаа.

Мөн Ардчилсан нам бусад намууд тухайлбал, МАН-д “царцаа”-нуудыг буцаахыг зохих байгууллагаас шаардахыг уриалав. МАН өөрсдийгөө “царцаа” нүүлгээгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл “царцаа”-нуудыг буцаахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаач гэж Ардчилсан нам уриалжээ.

Албан бус мэдээгээр энэ сарын 28-ны шөнө “Эм Си Эс” компаниа ажилчдынхаа үлдсэн хэсгийг Баянхонгор аймаг руу явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээлэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна