Эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгоно

2016 оны 6 сарын 25

Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад өндөр өртгөөр эмчлүүлсээр олон жилийг ардаа үдлээ. Гэхдээ мөнгөтэй иргэд л зорино уу гэхээс мөнгө муутай иргэд тэр бүр гадаад улс руу явж чаддаггүй.

Энэ нь Эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тодруулбал, өндөр өртгөөр БНСУ, Япон, Тайланд, Сингапур, Тайван, Герман зэрэг гадаад улсыг зорин зардал чирэгдэл болж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, жил бүр гадагш урсаж байгаа 400-500 сая долларын тодорхой хэсгийг улсдаа үлдээх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Хэцүү төвөгтэй мэс засал, эмчилгээг хийх нь мэдлэг, чадвар, цаг хугацаа, зардал, өндөр зохион байгуулалттай багийн хамтын ажиллагаа шаарддаг амаргүй ажил байдаг. Тиймээс АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөөүүнийг хэрэгжүүлэх ажлыг тухайн багт хариуцуулан амжилттай болсон эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгодог эрх зүй, даатгалын санхүүжилтийн боломжийг бүрдүүлсэнээр нэг талаар эмч нар маш хурдан чадваржих, нөгөө талаар иргэд гадагшаа явж чирэгдэлд учрахгүй болно гэж тусгажээ. Иймд гадаадад биш Монголдоо эмчлэгддэг болсон өндөр өртөгтэй, оношилгоо, эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгох зохицуулалтыг хийхээр болжээ.

Монгол хүнд асар их боломж байдгийг спортын салбарт өндөр урамшуулал төрөөс олгодог болсноор олимп, дэлхий, тивийн аваргууд олноороо төрж байгаатай адилтган ойлгож болно.

Б.ЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна