Эмч нар багаараа төрийн сангийн тэтгэлгээр гадаадад сурах боломжтой

2016 оны 6 сарын 25

Төрийн сангийн тэтгэлгээр жилд 120 гаруй эмч сувилагч суралцаж, 450 сая төгрөг зарцуулагдаж байна. Мөн улсын болон хувийн эмнэлгүүд байгууллага хоорондын гэрээ, хамтын ажиллагаа, гадны байгууллага, төсөл, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр жилд 150-200 мэргэжилтэнг өндөр хөгжилтэй оронд сургаж байгаа аж. Тиймээс АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөөгадаадад суралцах эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэн, ялангуяа сувилагчийн тоог олшруулах, багаар нь тодорхой нэг эмчилгээ, арга технологийг эзэмшүүлэхээр үүрэг, даалгавартай явуулахад анхааран ажиллана гэж тусгажээ.

Манай эмч, мэргэжилтнүүдийн лиценз, зөвшөөрлийг гадаадад тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Тэндхүн үзэх, эмчлэхэд оролцох, гардан дадлага хийх боломж олгодоггүй учир багш мэргэжилтнүүдийг Монголд авчран энд багаараа суралцах нь зардал, цаг хугацаа хэмнэсэн илүү ашигтай гэж үзжээ. Энэ нь ч хувийн эмнэлгүүдэд ирж ажиллаж байгаа эмч нарын жишээн дээр батлагдсан байна.

Мөн өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдарч байгаа монгол эмч нарын мэдлэг чадвар, боломж бололцоог дайчлан Монгол Улсын төлөө юу чаддаг, мэдлэгээ зориулах эх оронч санаачлага өрнүүлэн, түүнийг нь төрөөс бүхий л бололцоогоор дэмжин ажиллахаар болжээ.

Тодруулбал, жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагуулан багаар нь төрийн сангаар сургах аж.

Б.САРАН

Эх сурвалж: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна