Ц.Сандуй өрсөлдөгчийнхөө уулзалт руу согтуу хүмүүс илгээж байна

2016 оны 6 сарын 25

Э.Бат-Үүл ба түүний багийнхны очсон газар бүрт иргэд сонгогчид талархан хүлээн авч, багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна. Ялангуяа “Сайн хашаа” болон “Гэр хорооллын дахин төлөвлөлт” хөтөлбөрийг үргэлжүүлэхийн тулд Э.Бат-Үүлийн баг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болох ёстой хэмээн иргэд дуу нэгтэйгээр дэмжсээр байгаа юм. 

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р тойргийн иргэдтэй Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл, тус тойрогт АН-аас нэр дэвшигч М.Цэвээн-Очир нар сонгогчидтой уулзах үеэр архи уусан хүмүүс уулзалтыг үймүүлж, өдөөн турхирахыг завдлаа. Тэд зохион байгуулалттай гэдэг нь илтэд байсан төдийгүй зарим нь хаанаас хэн зохион байгуулсан талаар ч ам алдсан юм. Тус тойрогт нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр ийм бусармаг аргаар олон нийтийн өмнө өрсөлдөгчөө гутаахыг оролдсон ч энэ үйлдэлд нь иргэд илтэд дургуйцэн согтуу хүмүүсийг уулзалтаас хөөн явуулсан юм. 

Нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигчдийн зүгээс МАН-ын өрсөлдөгч нартаа хандан, ийм явуургүй арга хэрэглэхгүй байхыг сануулж, шударга өрсөлдөхийг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна