Ерөнхийлөгч Давосыг зорилоо

2017 оны 1 сарын 16

Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил “Хариуцлага, удирдагчийн хариуцлага” сэдвийн дор дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч хуран чуулах аж. Энэ удаагийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцохоос  БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд ирж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байна.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна