С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

2017 оны 1 сарын 16

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн өнөөдөр /2017.01.16/ 15.00 цагт Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцлоо.

Тэдний зүгээс анхан шатны шүүхээс хүүхдүүдэд нь 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тиймээс эрх баригчдад үндсэндээ хоёр шаардлага тавьж байна. Дараагийн буюу давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулахыг хүсч буйгаа хэллээ. Мөн хүүхдүүдийг нь нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн хэрэгт шаардлагатай, гал түймрийн нотломж зэрэг зарим нэг баримтыг дэлгэж үзүүллээ.

Хэвлэлийн хурлыг дээрх бичлэгээс бүрэн эхээр үзнэ үү.

  • 12 дугаар сарын 27-нд болсон анхан шатны шүүх хурлын цогц мэдээг эндээс https://www.news.mn/r/320951 үзнэ үү.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна