Сайн дурын ажил олох боломжтой цахим хуудсууд

2017 оны 1 сарын 24

Өмнөх нийтлэл дээрээ /Их сургуулиудад өргөдлөө явуулахад юу хэрэг болох вэ?/ Их сургуулиудад өргөдөл явуулахад хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу сайн дурын ажилд идэвхтэй оролцож байсан бол сонгогдох магадлал өндөр байдаг талаар бичсэн билээ. Мөн сүүлийн үед залуус өөрийгөө сорих, хүмүүнлэгийн үйлст гар бие оролцох, олон орны найз нөхөдтэй болох хүсэл эрмэлзэлтэй болжээ. Тиймээс залуусын дунд ихээхэн эрэлттэй байгаа сайн дурын ажил олох боломжтой цахим хуудсуудыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Дан ганц Монголд гэлтгүй дэлхий дахинд сайн дурын ажил хийх боломжтой байдаг.

All for Good

Сайн дурын ажил олоход туслах хамгийн их мэдээлэлтэй цахим хуудас. Энэхүү цахим хуудас нь өөрчлөлт хийх хүсэлтэй хэнд ч хаанаас эхлэхээ олоход нь туслах гарц юм. Энэ сайт нь Америк дахь Юнайтэд Ви Серв байгууллагын үйл ажиллагааг явуулж мөн дэлхий дээрх хамгийн том сайн дурын ажлын сүлжээ болох олон улсын Пойнтс оф Лаят байгууллагын гишүүн юм.

VolunteerMatch

Энэ сайт маань таныг юунд хамгийн дуртай, юунд хамгийн их анхаардгийг тань мэдсэнээр өөрт тань тохирох ажлыг 77,000 гаруй сайн дурын ажлын төрлүүдээс олж өгдөг. Мөн энэ сайт нь томоохон компаниудиад сайн дурын ажилтангаа олоход нь туслах хэрэглэгдэхүүнээр хангаж өгсөн байдаг бөгөөд одоогийн байдлаар зуун мянга гаруй ашгийн бус байгууллагууд энэ сайтыг шинэ гишүүн элсүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна.

Catchafire

Тус сайт нь мэргэжлийхнийг ашгийн бус байгууллагуудтай нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа явуулахад нь туслах маягаар холбож өгдөг. Хэрвээ та урлагийн хүн бол тухайн тусламжийн байгууллагад өөрсдийн түүхээ бусдад түгээхэд нь өөрийн зураг, үг зэргээрээ хувь нэмрээ оруулж болно. Эсвэл та бичиг цаасны ажилд сайн бол нягтлан бодогч болон төлөвлөгөө гаргагч хэрэгтэй байгаа байгууллагуудтай таныг холбож өгдөг. Мөн тухайн байгууллага таны тусламжийг авсанаараа хэр их хэмжээний мөнгө хэмнэснийг харуулж таныг өөрийн нийгэмдээ болон бусдын амьдралд оруулж байгаа хувь нэмрээ бодитоор харах боломжийг олгодог..

iVolunteer

Байгалийн гамшиг болон бусад үйл явдлуудаас болж хүнд байдалд амьдарч байгаа хүмүүсийн тухай мэдээллүүдийг таньд өгснөөр, таныг тэр хэсгүүдэд ажиллаж байгаа ашгийн бус байгууллагууд болон бусад тусламжийн багуудтай холбож өгдөг. Сайтын зорилго нь сайн дурын үйл бүр дахин нэг сайн дурын ажилтанг өөрсдийн хөдөлгөөндөө нэгдүүлж чадна гэсэн итгэл дор оршдог.

Idealist

Энэ сайт таныг цалинтай ажил, мөн дадлагын ажил болон сайн дурын ажлыг өөрийн тань цагийн хуваарь, хүсэл сонирхол, газарзүйн байршилд тань үндэслэн олоход тусалдаг. Мөн өөрийнхөө эргэн тойронд ямар нэгэн аргаар хөрөнгө оруулалт хийх арга замыг олж өгдөг. Жишээлбэл: яг одоо явагдаж буй сайн дурын ажлуудын талаарх мэдээллээр хангах, ашгийн бус байгууллагуудад нэг удаа туслах ажлын байр олж өгөх гэх мэт..

UN Volunteers

Нэгдсэн үндэсний байгууллага нь сайн дурынханд хоёр үндсэн салбар дээр ажиллах боломж олгодог нь Хүмүүнлэгийн болон Энхийг сахиулах үйл ажиллагаа мөн Тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаа юм. Хэрвээ та өөрчлөлт хийх хүсэлтэй ч хүссэн газраа очих боломжгүй бол онлайнаар туслах боломж бас бий.

Universal Giving

Хэрвээ та өөрчлөлт хийх бас дэлхийгээр аялах хүсэл зорилготой бол энэ сайт таныг зуу гаруй орноос сонгон тусламжийн ажил явуулах боломжийг өгдөг. Энэ сайтад ороод тусламжийн ажлынхаа төрөл болон очих хүсэлтэй орныхоо нэрээр хайлтаа хийх боломжтой. Та энэ сайтаас дараах сайн дурын ажлын байруудыг олох боломжтой. Жишээлбэл: Кени улсад эмнэлэгийн байр барихад туслах, Ветнам улсын асрамжийн газар ажиллах эсвэл Италид англи хэл заах гэх мэт олон төрлийн ажлуудаас өөрт тохирохоо сонгох боломжтой.

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна