Сар шинэдээ “Монгол бэлэг” сонгоё

Цагаан сарын өмнө “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн давалгаа үүсдэг ч яг үнэндээ ихэнх үйлчлүүлэгчид дэлгүүрээс гарахдаа үндэсний бус бэлэг сонгодог. Энэ нь “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бэлэг чанар, сонголт, нэр төрөл хангалтгүй байдагтай холбоотой байх. Нэг үеэ бодвол бэлгэнд сонгож, гар цайлгаж болохоор эх орны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл олширсныг сайшааж ярьдаг болжээ.

News агентлаг жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион байгуулдаг “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих 21 хоногийн зорилтот мэдээллийн аянаа алтан унжлагат гал Тахиа жилийн өмнө дахин эхлүүлж байна.

Аяны хүрээнд манай агентлаг үндэсний үйлдвэрлэгч, гар урлал, хийцийн бүх төрлийн бүтээгдэхүүн, монгол бэлэгний сонголтыг нийтлэлийн бодлогоор дэмжиж, сурталчилгааны уян хатан хувилбарыг санал болгон, хамтарч ажиллана.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: "МОНГОЛ БЭЛЭГ" МЭДЭЭЛЛИЙН АЯН
 

Үйлдвэрлэгч та бүхнийг “Монгол бэлэг” мэдээллийн аянд нэгдэхийг,
Хэрэглэгч та бүхнийг "монгол бэлэг"-ээ дэмжин, худалдаж авахыг уриалж байна.

 

Холбоо барих утас: 91111064, 88097637, 99994952, 99541064

NEWS АГЕНТЛАГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна