С.Бямбацогт: Утааг бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлана

2017 оны 2 сарын 1

Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарласан гэв. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ.

“Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ.

Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш хүрээг нь өргөжүүлж, орон нутгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хүргэх нь зүйтэй гэдэг саналыг С.Бямбацогт сайд хэллээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна