Яг одоо агаарын бохирдол ямар байна вэ?

2017 оны 2 сарын 2

Нийслэл хотын агаарын чанарын мэдээллийг agaar.mn сайтад өдөр тутам мэдээлж, Нисэх, Толгойт, Амгалан, Мишээл экспо гэх мэт 11 чиглэлийн агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг харуулдаг билээ.

Агаарын чанарыг бага зэргийн бохирдолтой, дунд зэргийн бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэсэн ангиллаар тодорхойлдог.

Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотын орчимд “Маш их бохирдолтой” гэсэн ангилал тэмдэглэгдээгүй байна.

Яг одоо Мишээл экспо орчимд агаарын чанар "Хэвийн", Нисэх, МҮОНРТ, Амгалан, 100 айл, Монгол газар, Ургах наран орчимд "Бага зэргийн бохирдолтой", Баянхошуу, Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам орчимд "Дунд зэргийн бохирдолтой", Толгойт орчимд "Их бохирдолтой" гэсэн үзүүлэлттэй байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна