АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралджээ

2017 оны 2 сарын 3

АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2017.02.03/ хуралдаж, намын шинэ дүрмийн төслийг хэлэлцжээ. Дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж танилцуулсан байна. Ингээд гүйцэтгэх зөвлөлөөс шинэ дүрмийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Улс орон даяар хэлэлцүүлнэ гэдэг нь аймаг, сум, дүүрэг бүрийн намын хороод хуралдаж VII их хуралд оролцох төлөөлөгчөө сонгохын зэрэгцээ шинэ дүрмийн төслөө хэлэлцүүлэх аж.

Ардчилсан намын VII их хурал хоёрдугаар сарын 12-нд болох бөгөөд энэ хурлаар намынхаа шинэ дүрмийг батлах юм.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна