С.Зоригийн хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүллээ

2017 оны 2 сарын 8

Ардчиллын “алтан хараацай”, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа шүүж, холбогдох гурван хүнд ял оноосон.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт  /2017.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сануулахад, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон. Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан юм.

Уг ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа нь одоогоор тодорхойгүй байна.

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна