АНУ, Япон, БНХАУ-ын засгийн газраас зарлагддаг тэтгэлгүүд

2017 оны 2 сарын 14

Сайн байцгаана уу? Энэ удаагийн нийтлэлээрээ магистр олон докторын төвшинд Америк, Япон, Хятадын Засгийн Газраас Монголд зарлагддаг тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэж байна. Эдгээрийн зарим нь яг одоо өргөдөл хүлээж авч байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь удахгүй эхлэх юм. Иймд та бүхэн сайтар судалж үзээрэй.


Америкийн засгийн газрын Fulbright тэтгэлэг

Товч танилцуулга: Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр анх Willam Fulbright-ийн санаачлагчаар 1946 онд бий болсон бөгөөд зөвхөн Магистрын төвшинд олгогддогоороо онцлогтой. Жил бүр ойролцоогоор 155 орны 4000 гадаад оюутан Fulbright-н тэтгэлгээр суралцдаг байна. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, ирж буцах замын зардал, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал гэх зэрэг таныг АНУ-д сурахад хэрэгтэй бүхий л зардлыг өгдөг юм.

Шаардлага: Хэрвээ та энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах үндсэн шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Монгол улсад одоо оршин суугаа Монгол улсын иргэн байх,
  • Их дээд сургуулийн анхан шатны зэрэгтэй байх (бакалавр болон түүнтэй дүйцэх),
  • Англи хэлний мэдлэгтэй, хамгийн багадаа IBT TOEFL-ын оноо 90, Pbt TOEFL-ын 575 оноотой байх,
  • Уг тэтгэлгийн комиссын дуудсан цагт ирэх боломжтой байх.

Тэтгэлэг олгох чиглэлүүд: Энэхүү тэтгэлэг нь нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны ихэнх салбарт олгогддог. Бизнесийн удирдлага, хот төлөвлөлт, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгаа, дүрслэх урлаг, тайзны урлаг, олон улсын сэтгүүл зүй, хууль зүй, англи хэлийг гадаад хүнд заах арга зүй (TESOL), эмэгтэйчүүдийн судалгаа/ Жендер болон хөгжлийн асуудлууд

Бүрдүүлэх материал:

  1. Уг өргөдлийн маягт бөглөх (Вэб хуудаснаас татаж авна уу),
  2. Тодорхойлох захидал,
  3. Эссэ: Англи хэл дээр яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараагаар юу төлөвлөж байгаа талаар,
  4. Бакалаврын зэргийг гэрчлэх гэрчилгээ

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой!

https://mongolian.mongolia.usembassy.gov/fulbright.html


Японы засгийн газрын “Монбушо” тэтгэлэг

Товч танилцуулга: Тус элчин сайдын яам, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу дараах сонгон шалгаруулалтыг явуулдаг. Энэхүү тэтгэлэг нь ирж буцах замын зардал, байрны төлбөр, сургалтын төлбөр гээд бүхий л зардлуудыг даадаг.

Шаардлага: Монгол улсын иргэн байх, дуудсан цагт ирж ярилцлагад орох боломжтой байх гэх зэрэг нийтлэг шаардлагатай боловч таны сурах гэж буй чиглэл болон мэргэжлээс хамаараад шаардлагууд нь өөр өөр байдаг. Нийтлэг гэх юм бол Англи хэл, Монгол хэлний шалгалтуудыг дурьдаж болно.

Тэтгэлэг олгох чиглэлүүд: Ерөнхийдөө энэ тэтгэлэг нь дараах 5 чиглэлээр элсэлт авдаг. Үүнд:

        Судлаач оюутан

  • 1 жилээс дээш (Судлаач оюутан, Магистр, Доктор зэрэг элсэлтээс хамааран ялгаатай)
  • Магистр, Докторын зэрэг авах боломжтой. (*Журмын дагуу элсэн суралцах эрх авсан тохиолдолд)
  • Бүртгэл: 5 сард
  • Шалгалт: 6, 7 саруудад Шалгалтын эцсийн хариу 12 сараас дараа жилийн 1 сарын хооронд гарна. Японд очих хугацаа: 4 эсвэл 10 сард

        Их сургуулийн үндсэн оюутан /1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/

  • Их сургуульд 4 жил суралцаж, бакалаврын зэрэг авах боломжтой. /Анагаах ухаан, шүд судлалын сургуульд суралцах тохиолдолд 6 жил/
  • Бүртгэл: 5 сард
  • Шалгалт: 6, 7 саруудад
  • Шалгалтын сүүлийн хариу: 12 сараас дараа жилийн 1 сарын хооронд гарна.
  • Японд очих хугацаа: 4 сар эсвэл 10сар

        Техникийн коллежийн оюутан /1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/

  • Техникийн коллежийн сургуулийн 3-р курсээс элсэн орж 3 жил сурна.
  • "Associate degree" авах боломжтой.

        Мэргэжлийн сургуулийн оюутан /1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/

  • Мэргэжлийн сургуульд 2 жил сурна.

        Япон хэл, Соёл судлаач оюутан

  • Их сургуульд 1 жил мэргэжил дээшлүүлнэ. /эрдмийн зэрэг авахгүй/
  • Бүртгэл: 1 сарын сүүлээс 2 сар эхэн хүртэл
  • Шалгалт: 2, 3 саруудад
  • Шалгалтын эцсийн хариу 6 - 7 сард гарна.
  • Японд очих хугацаа: 9 сарын сүүлээс 10 сарын хооронд

        Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан

  • Их сургуульд 1.5 жил мэргэжил дээшлүүлнэ. /эрдмийн зэрэг авахгүй/

        Залуу удирдагч хөтөлбөр (Бэлтгэлд суухгүй)

  • Магистр курст 1 жил мэргэжил дээшлүүлнэ. /Магистрын зэрэг авах боломжтой/
  • Бүртгэл: 7 сараас 10 сарын дунд хүртэл
  • Ярилцлагын шалгалт: 2 - 3 сард
  • Шалгалтын эцсийн хариу 6 - 7 сард гарна.
  • Японд очих хугацаа: 9 сарын сүүлээс 10 сарын хооронд

Бүртгүүлэх бичиг баримт:

        Судлаач оюутан

  • Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
  • Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Сүүлийн 6 сарын дотор авуулсан 4х3 хэмжээтэй 2ш цээж зураг 

        Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутан

  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
  • Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ ондоо их дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг бол 1 жил хагасын сурлагын дүн, 1 дүгээр курст сурдаг бол хагас жилийн дүнгийн жагсаалт, харин 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
  • Иргэний үнэмлэх
  • Сурлагын дэвтэр
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4х3 хэмжээтэй 2 ш ижил цээж зураг 

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой:

http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/kokuhiryugakumn.html


БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу магистр, докторын сургалтад суралцуулна. Өмнөх 2 тэтгэлгээс ялгаатай нь замын зардлыг тэнцсэн этгээд төлөх бол хэлний бэлтгэл, сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг гаргаж өгдөг.

Тэтгэлэг олгох чиглэлүүд: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлаг, байгаль орчин ногоон хөгжил, эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлал

Тавигдах шаардлага:

  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны;
  • /БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй болно./

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүрэн зөв бөглөсөн анкет
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Англи, хятад хэлний төвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2 жилийн дотор өгсөн байх/
  • БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
  • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (монгол хэл дээр мөн хятад эсвэл англи хэлний аль нэгийг сонгож бичих, 500-аас цөөнгүй үгтэй байх);
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргавал давуу тал болно. Урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргах)

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой:

http://www.mecss.gov.mn/chinaMASDOC2016

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна