Дэлхийн хамгийн содон 10 гудамж

2017 оны 2 сарын 15

1. АВЕНИДА 9 ДЕ ХУЛИО ГУДАМЖ, БУЭНОС-АЙРЕС

Дэлхий хамгийн өргөн гудамж хэмээн нэрлэгддэг энэ гудамжийг хагас зууны турш барьжээ. Гэхдээ гудамжийг барих санал гарснаас хойш барилгын ажил дуустал хугацааг авч үзвэл нэг зууны хугацаа зарцуулагджээ. Авенида 9 де хулио 110 метрийн урттай. Гудамжаар хөндлөн гарахад ойролцоогоор гурваас дөрвөн минут зарцуулагддаг юм байна. Иймээс хот төлөвлөлтийн менежерүүд нь иргэдийг саадгүй богино хугацаанд зам хөндлөн гаргахын тулд газар доорх гарцыг бий болгож, хэд хэдэн гэрлэн дохионы тоогоо багасгасан аж.

2. БОЛДУИН-ГУДАМЖ, ДАНИДИН

Данидин бол Шинэ Зеландийн хот. Харин Болдуин гудамжинд тус хотын хамгийн алдартай их сургууль болон цэцэрлэгт хүрээлэн “Мир Кэдбери” байрладаг аж. Их Британийн мэргэжилтнүүд тус гудамжийг барьсан бөгөөд хот болгонд байдаг тэгшхэн гудамжны загвараас татгалзжээ. Энэ гудамжинд хотын иргэд жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулдаг юм байна.

3. УЛИЦА-КОВЕР ГУДАМЖ, ЛА-ОРОТАВА

Ла-Оротава хэмээх энэ хот нь канарын арлуудын нэг хэсэг Тенерифе хойд хэсэгт оршдог бөгөөд газрын жинхэнэ диваажин хэмээн нэрлэдэг. Зуны улиралд Христын шашны баярыг тохиолдуулан гудамжийг хивсээр бүрдэг уламжлалтай юм байна. Ингэхдээ галт уулсын элсийг ашиглан гайхалтай дүрсийг бий болгодог гэнэ

4. ПАРЛАМЕНТ-ГУДАМЖ, ЭКСЕТЕР

Дэлхий дээрх хамгийн нарийн гудамж бол парламент-стрит юм. Гудамжны өргөн нь 64 см бөгөөд XIV-р зууны үеийн бүтээл аж.

5. ЭБЕНЕЗЕР-ПЛЕЙС ГУДАМЖ, УИК

Дэхийн хамгийн богинохон гудамж Шотландын Хайленд мужид орших Уик хотод байдаг. Нэг метр ч хүрэхгүй энэ гудамжинд нэг байшин, Mackey’s хэмээн нэг дэн буудал байдал аж. Гудамжийг 1883 онд барьсан бөгөөд трапеци хэлбэртэй юм байна.

6. ЯНГ-ГУДАМЖ, ТОРОНТО

Геннисийн амжилтын номонд бичигдсэн энэ гудамжны урт нь 1900 км аж. Торонто хотын төвөөс эхлэлтэй тус гудамж нь хойд, өмнө зүгт үргэлжилж, АНУ-ын хил хүрдэг юм байна. 1900 км гэдэг нь машинаар 60 км цагийн хурдтай зогсолтгүй 31 цагийн турш явж туулна гэсэн үг юм.

7. ГИЗУ ЯВАХ ЗАМД

Энэ бол гудамж гэхээсээ илүүтэй зам. Тус зам нь 4600 настай хамгийн эртнийх гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ замаар пирамидыг босгох чулууг зөөж байсан гэдэг. Замын урт нь 12 км.

8. ХӨӨРЧ БУЙ ШҮХРИЙН ГУДАМЖ, АГУЕДА

Португалийн Агуеда хотын нэг өргөн чөлөөнд уран бүтээлчдийн бүтээлийг байршуулжээ. Анхандаа толгой дээр хөөрч буй шүхрийг тус хотод гарсан нэгэн зургийн үзэсгэлэнгийн үеэр тавьсан боловч олон нийтэд таалагдсан олон жил шүхрийг буулгаагүй юм байна. Үүнээс үүдэлтэй Мэри Поппинсийн гудамж нь хөөрч буй шүхрийн гудамж нэртэй болсон түүхтэй юм байна.

9. ӨНГӨТ ГУДАМЖ, ШЕФШАУЭН

Мароккогийн хойд зүгт орших тод цэнхэр гудамж нь Шефшауэн хотод суурьшсан еврейчүүдийн дурсгалд зориулжээ. Еврейчүүд залбирлын бэлэг тэмдэг болгож гэрийн ханыг цэнхэр, хөх өнгөөр буддаг байсан түүхтэй юм. Энэ нь жуулчдын сонирхлыг маш ихэд татдаг учир өнөөг хүртэл хотын оршин суугчид гэрийнхээ ханыг цэнхэр өнгөөр буддаг.

10. ЛОМБАРД-ГУДАМЖ, САН-ФРАНЦИСКО

Сан-Франциско хот нь налуу гудамжтай гэдгээрээ алдартай. Үүнийг Ломбард-стрит гудамжаас тодорхой харж болно. Мөн гудамжны эргэх талбай нь өөр хоорондоо маш ойрхон бөгөөд Ломбард-стрит гудамж руу явахад компьютерийн тоглоомоор тоглож буй мэт санагддаг аж. Хэрвээ гудамж шулуун байсан бол осол их гарах байсан. Иймээс тус гудамжийг могойн ороомгийн санаагаар бүтээсэн гэж загварыг санаачилсан мэргэжилтнүүд ярьжээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ELLE

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна