Экстрем аялал хаана хийж болох вэ?

Аялал жуулчлал хөгжсөн орнуудад экстрем аялагчдын анхаарлыг татсан ер бусын ресторанууд цөөнгүй. Эдгээр нь байгалийн өвөрмөц зүй тогтоцтой газрыг түшиглэн байгуулагдсан байдгаараа онцлогтой. Газар зүйн энэхүү өвөрмөц содон онцлогоо түшиглэн байгуулсан ресторануудад үндэсний онцлогоор бэлтгэсэн зоог хүлээж байдаг.


ХЯТАДЫН ХУАШАН УУЛЫН ОРОЙД БАЙРЛАХ РЕСТОРАН

Энгийн хүн ганц аяга цай уухын тулд хөл чичиргэм хадан хавцлаар авирч, хэдэн км замыг туулахыг лав хүсэхгүй. Гэвч Хятадын Хуашан уулын оройд байрлах сүмд зочлон үндэсний уламжлалаар бэлтгэсэн цайг уухаар олон хүн оргил өөд мацдаг.


ТЭНГЭРТ САВЛАСАН РЕСТОРАНД ХООЛ ИДЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮҮ?

Бельгийн Брюссельд очвол та 180 футын өндөрт байрлуулсан 22 суудалтай ширээнд та оройн зоог барих боломжтой. Эргэн тойрон ямар хаалт, хашлагагүй тэнгэрийн ресторанд орчныг 360 градус ажиглангаа зоог барих нь хоолны амтыг улам нэмнэ.


АКВАРИУМЫН РЕСТОРАН

Дэлхийн хамгийн анхны усан доорх ресторан Малдивын аралд оршдог. Жуулчдын ихээр зорчдог тус ресторанд та тэнгисийн амьтдыг ажиглангаа хооллох боломжтой.


НЬЮ-ЙОРК ДАХЬ НИНЖА

Нью-Йоркийн ТриБеКад байрлах эртний япон хэв маягийн ресторанд та тухлан суугаад хооллож лав чадахгүй. Учир нь таныг хоолоо идэж байх зуур энд тэндээс нинжа цэргүүд гарч ирж айлгах болно.

Хоол нь нэг хүний 100 ам.долларын үнэтэй ч багахан армийг цатгах дөнгөх порцтой.


ПИНГВИНИЙ РЕСТОРАН

Финляндын цасан урцанд байрлах “Laino Snow Village Ice Restaurant” ресторанд та халуун хоолоор үйлчлүүлэх болно. Доторх температур 23-28 F хэм байна.

Б.ТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна