Хамгийн өвөрмөц тогтоцтой газрууд

2017 оны 3 сарын 4

1. Солонгон уул. Хятадын Гансу мужийн Жанге Даншиа байгалийн цогцолбор газарт байдаг. Энэхүү улаан эрдэс чулуулаг нь 24 сая жилийн өмнөөс бүрэлдэн бий болсон бөгөөд өнгийн будаг гаргахад ашигладаг ажээ.

 

 

 

 

2. Гантиг сүм. Чилийн байгалийн үзэсгэлэнт Генерал Каррера агуй нуур нь Калцийн карбонатын урвалын үр дүнд үүссэн . Жижиг завиар явах боломжтой гэнэ. Хана туурга баган кэрэг нь сүм дуган шиг харагддаг учраас бас Гантиг сүм хэмээн нэрлэдэг байна.

 

 

 

 

3. Сан Доонг агуй. Вьетнамын Күанг Бмих сужийн нутагт байдаг Пон Нха-Ке Банг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Сан Доонг агуй нь дэлхийн хамгийн том агуй. Энэ агуй дотор бас түргэн урсгалт гол байдаг.

 

 

 

 

 

4. Ягаан нуур. Сенегалийн Кап Бертэд байдаг ягаан нуур нь дэлхийн хамгийн сонирхолтой үзэсгэлэнтэй газрын нэг. Энэ нуурын усанд ягаан өнгийн пигмент агуулдаг нэгэн төрлийн замаг маш их хэмжээгээр байдаг нь ийт болгожээ. Бас давсны агуулга маш өндөртэй нуур ажээ.

 

 

 

 

 

5. Баба Гургур. Ирак умард хэсэгт байдаг нэ газар нь 1948 он хүртэл дэлхийн хамгийн том газрын тосны талбай байжээ. Хамгийн их нефть олборлосон энэ газар нь “Мөнхийн гал”–аараа бас алдартай. Энэ гал нь байгалийн хийн шүүрлээс болж тасралтгүй асч байгаа гэнэ.

 

 

 

6. Игуазу хүрхрээ. Бразил, Аргентиний хил дээр орших Парана мөрний Игуаза хүрхрээ нь яах аргагүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг билээ. Дэлхийн байгалийн хамгийн сайхан, үзэсгэлэнтэй долоон газрын нэгээр шалгарсан Игуазу хүрхрээ нь 2.7 кс-ийн өргөнтэйгөөр 60-82 метрийн өндрөөс секундэд 1756 м.куб ус буулгадаг.

 

 

 

7. Усан доорх гол. Мексикийн Юкатаны хойг дээр байгалын маш өвөрмөц тогтоцтой газар байдаг. Энд нэгэн сонирхолтой үзэгдэл болдог байна. Устөрөгчийн сулфаттай холилдсон давстай ус нь энгийн уснаас хүнд учир тэнгисийн уснаас ялгаран усны доогуур гол болон урсдаг ажээ.

 

 

 

 

Т.АНУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна