Гадаад хэл суралцагсдад: Хадмалтай киног хаанаас, хэрхэн олох вэ?

2017 оны 3 сарын 14

Хэл сурж байгаа хүмүүст тухайн хэлээ илүү сайн сурахад тусалдаг зүйлсийн нэг нь яалт ч oгүй “кино” байдаг билээ. Кино үзэх нь хэл сурах уламжлалт аргуудыг бодвол бараг л уйдах боломжгүй арга юм. Мөн дийлэнх хүмүүс хадмал орчуулгатай киног илүүд үздэг. Энэ нь унших, сонсох чадварыг зэрэг хөгжүүлдэг маш зугаатай арга юм. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр интернэтээс хэрхэн хадмалтай киног олж, татаж болох талаар бичье. Цаанаасаа хадмалтай кино сайт гэхээсээ илүүтэйгээр та бүхэнд нэгэн “найдвартай” аргыг санал болгож байна. энэ бол хадмал болон киног нь өөр өөр сайтаас татах юм. Та зөвхөн Англи гэлтгүй маш олон хэлээр хүссэн кино, нэвтрүүлгийнхээ хадмалыг олж болох  бөгөөд дараах сайтуудыг санал болгож байна: Moviesubtitles.orgSubscene.comOpensubtitles.org

Ингээд хадмал нь байгаа тохиолдолд танд үүнийг кинотой нь нийлүүлэх тоглуулагч хэрэгтэй. Би өөрийн зүгээс дараах тоглуулагчдыг санал болгож байна. VLC Media PlayerKM PlayerGOM Media Player

За ийнхүү гол асуудалдаа оръё. Чанар сайтай кино олно гэдэг бас нэлээн хэцүү ажил байдаг. Тэгвэл танд дараах 6 сайтыг санал болгож байна. Эдгээр сайтуудаас та хүссэн киногоо онлайн хэлбэрээр үзэх эсвэл татаж авах боломжийг олгодог нэг ёсны онлайн театр юм. Адал явдалт, инээдмийн, уран зөгнөлт гээд бүхий л төрлийн шинэ гарсан кинонуудаар дүүрэн байдаг. Мөн зөвхөн кино гэлтгүй Америкийн алдартай Телевизийн алдартай цувралуудыг ч хүлээн авч үзэх боломжтой.

MovieWatcher 

MyDownloadTube.com  

MovieFlixter 

FMovies

NewMoviesOnline.CC 

WatchNewMovies.cc 

Alluc.ee нь жирийн нэг киноны сайт биш юм. Энэ бол таны хүссэн киног олж өгөх нэг ёсны Google юм. Та өөрт хэрэгтэй байгаа киногоо бичээд enter дарахад л хангалттай.

За ийнхүү хадмал болон кино татах боломжтой сайтууд болон эдгээрийг нийлүүлэх тоглуулагчийг та бүхэндээ хүргэлээ. Амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна