Карибын тэнгисийн давтагдашгүй ертөнц

Мексикийн Канкун хот амралт сувилалын газар гэдгээрээ дэлхийд алдартай. Тус газар нь жил бүр олон мянган жуулчдыг өөртөө татдаг. Канкунд очсон жуулчид хотын өндөр хөгжсөн дэд бүтцийг сонирхоод зогсохгүй Карибын тэнгисийн гүндэх давтагдашгүй баялаг ертөнцөөр аялах боломжтой.

Канкун хотын давтагдашгүй нэгэн байгалийн үзэсгэлэнт газар бол MUSA буюу далайн гүндэх музей юм. Тус музейг  2009 онд Канкун хотын захиргаа орон нутгийн үндэсний  хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд санаачлан, босгожээ.

MUSA  нь дэлхийн хамгийн том усан хөшөөтэй музей юм. Өнөөдрийн байдлаар Карибын тэнгисийн гүнд 420 метр квадрат талбайд 500 гаруй усан уран барилга байгаа ажээ.  Музей  “Итгэл найдврын цэцэрлэгч”, “Найдвараа алдсан цуглуулагч”, “Хүн гал”, “Чимээгүй  хувьсгал” зэрэг дөрвөн хэсгээс бүрдэнэ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна