“Mongolia Open”-д Канадын хоёр бөх зодоглоно

2017 оны 4 сарын 17

Долоо дахь удаагийн “Mongolia Open” тэмцээнд оролцох хоёр дахь орон мэдүүлгээ ирүүлсэн байна.

Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн тэргүүлэгч гүрэн Канад улс манай оронд хоёр бөхөө илгээхээр болжээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий алт мөнгө, оюутны ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон Жасмин Миан, 69 кг-д Билл Фаррелл, Дэйв Шульцын нэрэмжит тэмцээний аварга, Канадын цомын алт, хүрэл, Сассаригийн ОУТ-ий хүрэл медальт, Оливиа Ди Бакко нар юм.

Тэднийг олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Пан-Америкийн наадмын хошой аварга Канадын нэрт бөх Тоня Вербеек Улаанбаатарын дэвжээнд дасгалжуулна.

“Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. 

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна