Зөрчлийн хуулийг зөвшилцсөн жиргээнүүд

2017 оны 4 сарын 27

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуулийн зарим заалт, торгууль хүлээлгэж, хариуцлага хүлээлгэх хэлбэр, зохицуулалтыг эсэргүүцэж, телевизүүд эфирээ хааж, сонинууд тэргүүн нүүрээ "харлуулж", сайтууд мэдээний урсгалаа түр зогсоолоо. 

Зөрчлийн хуульд иргэн бүрт хамаатай, олон мэргэжил, салбарын үйл ажиллагааг хамрах 1600 төрлийн зөрчил тусгагдсан гэгдэж буй. Тиймээс уг хууль Байнгын хорооны эхний хэлэлцүүлгээсээ олны анхаалын төвд байна. 

Энэ тухай иргэд, улстөрчид сошиал сүлжээнд хэрхэн байр сууриа илэрхийлэв.
 



ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ИРГЭН ТАНД ЯМАР ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?
 

(Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсэргүүцэлтэй тулгарч, иргэдийг бухимдуулаад буй ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ-д тусгагдсан, амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг танилцуулж байна. Гэхдээ хуулийн төсөл нь одоогоор албан ёсны хууль болж батлагдаагүй байгааг сануулъя​​)
 

  • Хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих боломжтой болно/.
     
  • Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй болучруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасч, хүнийг 1.000.000 төгрөгөөр торгоно.
     
  • Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасч, хүнийг 200.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.
     
  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 30.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 300.000 төгрөгөөр торгоно.
     
  • Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10.000 төгрөгөөр торгоно гэж тусгажээ.
     
  • Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж, хүнийг 25.000 төгрөгөөр торгоно.
     
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50.000 төгрөгөөр торгоно.
     
  • Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол иргэнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.
     
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгоно.
     
  • Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно.
     
  • Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно.
     
  • Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон болхүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна