Нэр дэвшүүлэх эсэхийг 14-ний дотор шийднэ

2017 оны 5 сарын 8

Сонгуулийн тухай хуульд зааснаар тавдугаар сарын 6-ны дотор намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ дагуу УИХ-д суудалтай намууд тодруулсан. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг дэвшүүлэхээр болоод байгаа. 

Харин тавдугаар сарын 11-ны дотор намууд баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж. Тэдний ирүүлсэн баримт бичгийг нягтлаад, тавдугаар сарын 14 гэхэд нэр дэвших эсэхийг шийдэж, 17-ны дотор нийтэд зарлах аж.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна