Намууд сонгуульд бүртгүүлэх цагаа тохирчээ

2017 оны 5 сарын 10

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бүртгэл маргааш /2017.05.11/ Сонгуулийн ерөнхий хороонд болно.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр болсон. МАН-ынхан маргааш 09.50 цагт бүртгүүлэхээр болжээ.

МАХН-ынхан 11.30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд очих аж. Тус намын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Ардчилсан намын хувьд 12.30 цагт бүртгүүлэхээр цаг товлолоо. Тус намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа билээ.

Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм.  

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна