Б.Ангирмаа “Өнгө аяс”-аа танилцууллаа

2017 оны 5 сарын 10

Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо өлгийдөн авсан талаараа өнөөдөр /2017.05.10/ мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү хоёр цомгоо гаргах талаар удаан бодож, цомогтоо орсон бүх дуугаа өөрөө дуулж, Герман улсад хэвлүүлсэн талаараа хэвлэлийн хурлын өмнө сонирхуулсан юм.

"Өнгө аяс" цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд ах Долгион, Оргил, Баясук, Батхүү нарын аялгуу болон өөрийнх нь бүтээлүүдэд оржээ. Д.Ангирмаа “Энэхүү цомогт миний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон. Цомогт орсон бүх дуунуудыг би өөрөө дуулсан. Цомгоо арилжааны гэхээс илүү найд нөхөд, гэр бүл гээд дотны хүмүүс бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг хөглөж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Миний цомог таны олон сайхан дурсамжуудыг сэргээнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Түүний цомгийн хуралд МУГЖ, дуучин Б.Дашдондог хүрэлцэн ирж, сэтгэлийн ерөөл илгээсэн юм. Тэрээр “Би Ангираагийн дууг сонсч өссөн хүн. Хар залуугаасаа хамт ажиллаж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаадаа ир баяртай байна. Би Б.Ангирмааг дайчин, нөхөрсөг, маш сайн продюсер гэж тодорхойлно” гэсэн юм.

Өнгө аяс цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар..." "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 10 гаруй дуунууд нь багтсан бол "Удахгүй ээ" цомгоос нь түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг дуунуудыг багтаажээ.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна