Хойд Солонгосыг ёжлогч

2017 оны 5 сарын 10

Зураач Сонг Бьёк долоон жилийн турш Хойд Солонгосын Засгийн газарт зориулан суртал ухуулгын зурагт хуудас туурвидаг байжээ.

Түүний гэр бүл 1990-ээд оны сүүлчээр өлсгөлөнгийн улмаас өөд болцгоосон. Улмаар Сонг Бьёк Хойд Солонгоос зугтаж, 2002 онд Өмнөд Солонгост ирсэн байдаг.

Тэр одоо Хойд Солонгос болон түүний тогтолцоог ёжолсон өнгө аястай уран бүтээл туурвих болжээ. Зураачийн амьдралын тухай хоёр баримтат кино хийгдсэн байдаг бөгөөд 2017 болон 2018 онд олон нийтийн хүртээл болохоор төлөвлөгдөж байна. Түүний үзэсгэлэн Лондон хотод энэ сарын 8-ны өдөр дэлгэгджээ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна