М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших баримтаа хүргэлээ

2017 оны 5 сарын 11

Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 11-ний өдөрт багтаан нэр дэвшигчийн баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Энэ дагуу УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр 10.00 цагийн орчимд Сонгуулийн ерөнхий хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг гардуулан өглөө.

Тэрбээр хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримтуудыг хүлээлгэн өгч байна гэдгээ тодотгосон юм.

Намуудаас ирүүлсэн саналын дагуу МАХН өнөөдөр 11.30 цагт, Ардчилсан нам 12.30 цагт тус , тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгнө.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна