Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ

2017 оны 5 сарын 11

М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших баримтаа хүргэлээ

Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 11-ний өдөрт багтаан нэр дэвшигчийн баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Энэ дагуу УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр 10.00 цагийн орчимд Сонгуулийн ерөнхий хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг гардуулан өглөө.

Тэрбээр хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримтуудыг хүлээлгэн өгч байна гэдгээ тодотгосон юм.

Намуудаас ирүүлсэн саналын дагуу МАХН өнөөдөр 11.30 цагт, Ардчилсан нам 12.30 цагт тус, тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгнө.


МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэв

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өглөө.

Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 11-ний өдөрт багтаан нэр дэвшигчийн баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тодотгон хэлж байлаа.

Намуудаас ирүүлсэн саналын дагуу Ардчилсан намын нэр дэвшигч тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгнө.


АН-ын нэр дэвшигч Х.Баттулга бичиг баримтаа хүргэлээ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон Х.Баттулга яг одоо СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүртгүүлж байна.

Тэрбээр намынхаа дүрмийн дагуу хоёр шатны шалгаруулалтад оролцож, 96.6 хувийн саналаар сонгуульд нэрг дэвшиж байгаа. Бид хуулийн дагуу 17 хуудас бичиг баримт бүрдүүлэн нэр дэвшичээ бүртгүүлэхээр ирлээ гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна