Монголын спортын сэтгүүлчид олон улсын форумд оролцож байна

2017 оны 5 сарын 11

80 дахь удаагийн олон улсын спортын сэтгүүлчдийн чуулга уулзалт Өмнөд Солонгосын Пёньчан хотноо тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд үргэлжилж байна. Чуулга уулзалтад 100 гаруй орны 250 гаруй сэтгүүлч оролцож, спортын сэтгүүлзүй, олон улсын спортын арга хэмжээг сурвалжлах, хэвлэлийн эрх чөлөө, допингийн асуудлаар санал бодлоо солилцож байна.

Чуулганы сүүлчийн өдөр олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хорооны гишүүдээ сонгох юм. Өмнөд Солонгос улс энэ уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 1987, 2011 онуудад Сөүл хотноо зохион байгуулжээ.

Б.ТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна