“Титаник” 20 насны ойгоо тэмдэглэнэ

2017 оны 5 сарын 11

Энэ жил “Титаник” кино болон “My Heart Will Go On” дуу 20 нас хүрч байна. Киног бүтээсэн уран бүтээлчид болон дуучин Селин Дион энэ баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа ажээ.

“My Heart Will Go On” дууг Жеймс Хорнер болон Уилл Женнингс нар бичсэн бөгөөд “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан. Мөн энэ дуу нь дэлхийн хөгжмийн хит дууны чартуудыг байлдан дагуулж, хэдхэн долоо хоногийн дотор 900 мянган цомог борлуулагдсан түүхтэй.

“My Heart Will Go On” дууны 20 насны ойг энэ сарын 21-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах “Billboard” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр тэмдэглэх юм байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна