С.Батцэцэг финалд шалгарлаа

2017 оны 5 сарын 11

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар барилдаж байгаа бөгөөд хоёр бөх алт болон хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин С.Батцэцэг финалд шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Йоныг 1 минут 15 секундэд цэвэр ялаад байсан. Удаах учраа нь Энэтхэгийн Риту Ритут байсан бөгөөд мөн хоёр минут 39 секундэд ялснаар аваргын төлөө барилдахаар үлдээд байна. Нөгөө хэсгээс Японы бөх шалгарчээ.

Мөн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Г.Уртнасан Казахстаны Гульмарал Йербековатай барилдахаар боллоо. Тэрбээр эхний барилдаанд Узбекистаны Гадаеватыг цэвэр ялсан ч БНХАУ-ын Палиха Палихад цэвэр ялагдав.

2017 оны Ази тивийн АШТ-д 15 орны бөхчүүд барилдаж байгаа бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ. ШУУД бичлэгийг ЭНД-с үзээрэй.

2017 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна