Синди Кроуфордын охин “Daisy”-гийн нүүр царай болов

2017 оны 5 сарын 11

Супермодель Синди Кроуфордын 15 настай охин Кайя Гербер ээжийнхээ “шийрийг хатаах” том карьераа эхлүүлжээ. Тэр “Marc Jacobs”-ийн “Daisy” шинэ сүрчгийн нүүр царай болсон байна.

“Daisy” брэндийн шинэ сүрчгийг “Marc Jacobs” 10 жилийн ойдоо зориулан гаргаж байгаа юм. Шинэ сүрчгийн танилцуулга өчигдөр Лос-Анжелес хотод болжээ. Үдэшлэгийн гол чимэг нь 15 настай залуу загвар өмсөгч Кайя Гербер байлаа. Тэр үдэшлэгт зориулж, “Marc Jacobs” –ийн богино даашин болон мөнгөлөг өнгөтэй өндөр өсгийтэй туфль өмссөн байна. Түүнд баяр хүргэхээр 17 настай ах Пресли нь үдэшлэг дээр хүрэлцэн ирсэн ажээ. Пресли нь Милан хотод зохион байгуулагдсан загварын долоо хоногийн шоу дээр “Dolce & Gabbana” брэндийн эрэгтэй нүүр царай болсон байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна