Аав, хүү хоёр МЕРА оргилд гарчээ

2017 оны 5 сарын 12

Австрали улсад ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн Банзрагчийн Батболд /44 нас/, Батболдын Лувсанжав /20 нас/ нар Непал улсын Солухумбу бүсэд, Гималайн нуруунд байрлах үзэсгэлэнт МЕРА (6461м) оргилд амжилттай авирчээ. Аав, хүү хоёр энэхүү авиралтаа дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийсэн бөгөөд тэд Mountain Monarch компанийн группд нэгдэн авиралтаа хийсэн байна.

Гималайн нуруунд байрлах үзэсгэлэнт МЕРА оргилд гарсан аав, хүү хоёрын амжилт үүгээр зогсохгүй аж. Тэд 2008 онд Австрали тивийн ноён оргил Косцюшкод авирч байсан бөгөөд уг оргилд гарсан анхны монгол уулчид юм байна.

Фотог Mongol Mountaineering хуудсаас авав.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна