Тэрбумтны амьдрал: Марк Цукерберг тэрбумаа юунд зарцуулна вэ?

2017 оны 5 сарын 12

Олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч 32 настай тэрбумтан Америкдаа Билл Гейтс, Жефф Безос, Уоррен Баффет нарын дараа бичигдсан 60 тэрбумын хөрөнгөтэй дөрөв дэх том баян нь юм. Цукерберг тэрбумтнуудын шинэ үеийн төлөөлөгч бөгөөд костюмаар гангарч, мөнгөө цацаад байдаггүй. Гэхдээ  тэр энгийн байдалд нь итгэмээргүй байгаа юм. Хэтэрхий их орлоготой байсан ч тэрээр  урт хугацаагаар ажлын оффисийнхоо ойролцоо даруухан байр түрээслэн амьдарч байлаа. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс зөвлөхүүдийнхээ үгэнд орон  татварын мөнгөө хэмнэж, 7 сая доллараар байр худалдан авчээ.

Эдлэнд нь чимээ шуугиангүй. Марк, эхнэр охиныхоо хамт жожиг амьдралтай. Зочид урихгүй, үдэшлэг зохиодоггүй.  Бусдаас өөрийгөө тусгаарлах  эрмэлзэл нь түүнийг улам эзэмдэж байгаа бололтой.  Саяхан тэрбээр 30 саяар  өөрийн эдлэнгийн ойролцоох үл хөдлөх хөрөнгийг худалдан авчээ. Мөн 32 настай тэрбумтан Цукерберг нэг байрандаа  суугаад байдаггүй. Байрлалаа сольж байх эрмэлзэлтэй юм шиг. Тэр Кауаи аралд  асар их газар худалдан авсныг үүнтэй холбон хэлж болох байх. Түүнд хувийн наранд шарлагын газраас гадна сахарын шижинг үгүй хийх үйлдвэр ч байгаа.

Бусад талаараа түүнд саятнуудаас ялгагдах зүйл байхгүй. Энгийн футболка өмсөнө, Volkswagen машин хөлөглөнө. Өнгөрсөн жил тэр Италид амрахдаа  McDonalds гуанзанд хооллож байсныг гэрэл зурагчид зурагтаа буулгасан байна лээ. Мөн тэрбээр өөртөө жилийн нэг долларын цалин бичдэг. Бас дээр нь өөрийн мэдлийн Facebook-ийн хувьцааныхаа  99 хувийг буяны үйлст зориулахаар амласан. Харин сүүлийн үед тэр улс орноороо их явах болжээ. Тэр Техаст цэцэрлэг байгуулахад оролцон мод тарьсан, родео үзсэн, энгийн америк хүмүүстэй цуг оройн зоогт орж, үнээ саагаад үзсэн юм.

Марк одоо бүх муж улсаараа жилийн дотор аялан танилцана гэж мэдээлж байна. Үүний улмаас олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг ирээдүйн Ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлэв үү гэж таамаглах болжээ. Цукерберг харин өөрөө  улс төрийн сэдвээр ярихгүй л байна. Гэхдээ хэн ч Дональд Трампыг унагаагаад гарч ирж мэдэх хүн гэдгийг тааварлахгүй л байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна