Түүхэн хүмүүсийн хойч үе хаана явна вэ?

2017 оны 5 сарын 12

Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан алдартан, олны танил, нөлөө бүхий хүмүүсийн ач, зээ, гуч хаана амьдарч, юу хийдэг тухай сонирхож байсан уу? Энэ тухай сонирхоход, тэдний ихэнх нь өвөг дээдсийнхээ карьер, ажил үйлс, амжилтыг үргэлжлүүлж яваа гэж хэлж болохоор байлаа.

Томас и Пол Эйнштейн (Альберт Эйнштейны ачинцар буюу гучийн хүүхэд)

Эмч Томас Эйнштейн бол алдарт физикч, харьцангуйн онолын үндэслэгч Альберт Эйнштейны гучийн хүү юм. Анагаахын сургуулийг амжилттай төгссөн тэрбээр өдгөө Лос-Анжелосийн эмнэлгийн амбулаторийн мэс заслын тасгийг удирддаг аж. Томас Эйнштейн дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг.

Альберт Эйнштейны өөр нэг гуч болох шинжлэх ухааныг бус урлагийн ертөнцийг сонгож, хийлч болжээ. Пол Эйнштейн Францад амьдардаг.

Райли Кио  (Элвис Преслигийн зээ)

Рок-н-роллын хаан Элвис Пресли хамгийн том зээ Райли Кио ээжийнхээ сонгосон замаар явж, жүжигчний карьер хөөжээ. Түүнийг “Mad Max: Fury Road” кинонд тоглосноор үзэгчид танина.

Дри Хемингуэй (Эрнест Хемингуэйyн ачинцар)

Эрнест Хемингуэйн ачинцар Дри Хемингуэй 1987 онд төржээ. Өдгөө тэр Америкийн чамгүй алдартай загвар өмсөгч, жүжигчин болжээ. Дри Хемингуэй Gucci, Жан-Пол Готье, Valentino болон H&M зэрэг загварын алдартай компаниудтай хамтран ажилладаг. 2016 оны гуравдугаар сард При Playboy сэтгүүлийн “Онцлох бүсгүй”-гээр тодорч байсан.

Уна Чаплин  (Чарли Чаплины ач)

“Game of Thrones” киноны Робб Старкын сүйт бүсгүйн дүрийг Уна Чаплин бүтээжээ. Тэр Их Британийн  хааны Театр урлагийн  академийг төгсөгч. 31 настай Уна Чаплины жүжигчний карьер нь дөнгөж эхэлж байгаа гэж хэлж болно.  

Крис Эванс (Иосиф Сталины зээ)

Иосиф Сталины охин Светлана Аллилуевагийн бага охиныг Крис Эванс  гэдэг. Кристина хүүхэд байхдаа Ольга гэдэг нэртэй байжээ. Гэхдээ Ольга насанд хүрмэгцээ нэрээ өөрчилсөн юм. 2011 онд тэр Daily Mail-д ярилцлага өгөхдөө “Миний ээж амьдралынхаа туршид өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан. Харин нийгэм түүнийг үргэлж эцэгтэй нь харьцуулж үздэг байлаа. Өвөөгийн маань хийж байсан зүйлс ээжид үнэндээ таалагддаггүй байсан” хэмээн ярьсан байдаг ажээ.

Элисон Ле Борж (Ален Делоны ач)

Ален Делоны ач Элисон “Blue Island" кинонд тоглосон, чамгүй авьяаслаг жүжигчин. Гэхдээ тэр загварын өмсөгч болоход илүүтэй анхаарлаа хандуулж байгаа аж.

Илария Штилер-Тимор (Лев Толстойн зээнцэр)

Лев Толстойн том охины ач Илария Штилер-Тимор израйль цустай. Тэр өөрийн өвөг дээдсийнхээ талаар сайн мэддэг ч орос хэл огт мэддэггүй гэнэ.

Эмма Феррер (Одри Хепберны ач)

Британи, Швед гаралтай гэж хэлж болно. Урлагийн сургуулийн оюутан, загвар өмсөгч Эмма одоо 23 настай. Тэр загварын бизнест дөнгөж тодорч байгаа. Грегорио, Сантьяго гэсэн хоёр хүүтэй.

Диана Видмайер Пикассо (Пабло Пикассогийн зээ)

Пабло Пикассогийн зээ охин орчин үеийн урлаг судлаач, түүхч мэргэжилтэй. “DWP Editions” судалгааны компанийн эзэн. Түүний байгуулсан компани алдартай зураач өвөөгийнх нь түүхийг судлах, уран бүтээлийг хадгалж, цуглуулж, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ажээ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна