Мисс Н.Ану “Хуба хаяа”-д дурлагсдын эгнээнд нэгдэв

2017 оны 5 сарын 12

“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Тус үйлдвэрийн “Чацарганы охь” бүтээгдэхүүнд олны танил эмэгтэйчүүд ихэд дурлаж, байнгын хэрэглэгч болоод буй.

Тухайлбал “Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, топ модель Х.Бадамгэрэл, жүжигчин П.Шүүдэрцэцэг, загвар өмсөгч О.Ариунзул, мисс Б.Батцэцэг, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нарын бүсгүйчүүд “Чацарганы охь” бүтээгдэхүүнээр хаврын ядаргаагаа тайлж, дархлаагаа сайжруулж байна.

Харин тэдний эгнээнд Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан мисс Н.Ану нэгдэж, “Хуба хаяа”-ын байнгын хэрэглэгч болжээ.

Тэрбээр өөийн цахим хуудаснаа “Хаврын ядаргаа ч хэцүү юм аа. Ойрд чацарганы охь уугаад үнэхээр  л дархлаагаа сэргээж, хүч тамирыг өгч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна