Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлнэ

2017 оны 5 сарын 13

Арслан цолтнуудыг хүндэтгэх барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан маргааш буюу тавдугаар сарын 14-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаан Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Алтан жолоо” группийн 25 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдаж байна.

Наадмын өмнөх чансаа өндөр эл барилдаан бөхчүүд баяр наадмын бэлтгэл сургуулилтдаа гарахаар зэхэж байгаа цаг үетэй давхацдаг. Тэр ч утгаараа аварга, арслан, заан, начин цолтнууд чухал цаг үеийн бэлтгэл, бяр хүчээ шалгахаар барилдааныг бүгд зорин ирдэг.

Өнгөрсөн жилийн арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарч байсан юм. 


2016 ОНЫ ГЭРЭЛ ЗУРГААС

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна