Эко дүүрэг “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ

2017 оны 5 сарын 13

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод  дүүргийн иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага, Сургууль,  Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод 2017 оны 05 дугаар сарын 13-ний өдөр  “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж идэвхитэй оролцлоо. 

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. 

Тиймдээ ч мод тарих ажлыг төр захиргааны байгууллагаас дэмжин иргэд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонтой хамтран ногоон орчинг бий болгох, нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулж, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээхэд анхаарч ажиллаж байна. 

Цаашид Хан-Уул дүүргийн иргэн бүр мод суулгаж, түүнийг арчлан хамгаалах ажлыг бодлогоор дэмжиж ажиллах болно гэдгийг дүүргийн удирдлагууд  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм. 

Ийн бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн  эзэмшлийн зам талбай, орон сууцны ногоон байгууламжийн талбай, шороон хөрс бүхий л газрыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, мод бут сөөг тарих ажлыг амжилттай зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 15000 ширхэг мод, бут сөөг тарилаа. 

ЭХ СУРВАЛЖ: http://www.khanuul.mn