”Буянт-Ухаа 2” хороололд 200 гаруй Улиас суулгалаа

2017 оны 5 сарын 13

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Төрийн орон сууцны корпорацийн хамт олон энэхүү Мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 10 хорооны "Буянт-Ухаа 2" хороололд нийт 200 гаруй Улиас модыг суулган тарьлаа.

Мод тарих энэхүү арга хэмжээнд ҮББК-ийн хамт олон, хорооллын оршин суугчид оролцлоо.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна