Авто машины татвараа төлөөрэй

2017 оны 5 сарын 14

Авто машины тээврийн хэрэгслийн татварыг улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч, төлдөг. Тавдугаар сард 0, 5 дугаараар улсын дугаар нь төгссөн авто машинтай жолооч нар энэ сарын 31-н дуусахаас урьтаж татвараа төлөх ёстой юм.

Хэрвээ та заасан хугацаанд амжиж татвараа төлөхгүй бол Захиргааны хуульд зааснаар 8000 төгрөгөөр торгох, дээр нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр хэрэгжиж буйг сануулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна