Баянзүрхчүүд мод тарилаа

2017 оны 5 сарын 14

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 635 иргэн, 29 аж ахуйн нэгж байгууллага, 1379 мод, бут сөөг тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зарлиг гаргаснаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарих өдөртэй болсон.

Уг зарлигийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албад болон 28 хорооны алба хаагчид мод тарьжээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна