Хууль бус агнуур, худалдаа, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг боллоо

2017 оны 5 сарын 14

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөл,  Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч “Хууль бус агнуур, худалдаа, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар учирч буй бэрхшээл, хамтран ажиллах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар,  Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс оролцсон юм.

Тус хэлэлцүүлгээр оролцогч талууд байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчил ан амьтны хууль бус агнуур, худалдааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, учирч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар мэдээ мэдээлэл солилцон, хамтран ажиллах нөхцөл боломж, саналыг дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна