Долоо хоногийн өрнийн зурхай

2017 оны 5 сарын 15

2017.V.15-2017.V.21

ХОНЬ

Маргаанд оролцох эсвэл олны өмнө үг хэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Нэр хүндээ сэвтээх үйлдлээс сэрэмжилж, бусдын далд явуулгад автах хэрэггүй. Эрх чөлөөг хүсэмжилж, хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой. Ажлын идэвх суларч, залхуурах хандлагатай байна. Энэ нь ажлын бүтээмжид нөлөөлж, алдаа гаргахад хүргэж болзошгүй. Хайртдаа эрхэлж, стресс бухимдлаа тайлахад гэмгүй. Санхүүгийн байдал хүндэрч эхэлнэ.

ҮХЭР

Ажил, бизнест ээлтэй долоо хоног. Таны ирээдүйн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч болзошгүй. Бусдын дэмжлэг танд хамгийн их хэрэг болно. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Зарлага хэтэрч, өр, зээл авахаас аргагүйд хүрч болно. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай.

ХАМТАТГАХ

Сонирхолтой хүмүүстэй танилцаж, шинэ найзтай болно. Таны амьдралд баяр хөөр, зугаа цэнгэлтэй өдрүүд үргэлжилнэ. Гэвч хайр дурлалын харилцаанд эрч хүчээ барж, амьсгал боогдох мэт мэдрэмж төрж залхах бололтой. Найз нөхөд болон хайрт чинь зөрчилдөж, таныг ацан шалаанд оруулна. Таны хувьд тэднийг эвлэрүүлэхийг хичээх хэрэгтэй. Орлого нэмэгдэнэ.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлал бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Ажил хэрэг бүтэмжтэй байхын хэрээр орлого өснө. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.

АРСЛАН

Романтик адал явдлыг хүсэмжилж байгаа бол идэвхтэй, санаачилгатай байх хэрэгтэй. Өөрийн аюулгүй бүсээс гарч эрсдэлийг үүрснээр шинэ мэдрэмж, туршлага хуримтлуулж чадна. Ажил хэрэгт том тус хүргэсэн хүнийг мартаж болохгүй. Зарим хосууд хол зайн сорилтыг даван туулж чадахгүй бололтой. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбоотой маргаан дэгдэнэ. Орлогоо зөв тооцоогүйгээс санхүүгийн хүндрэлд орно.

ОХИН

Сэтгэл санаа тавгүйтэж, биед хөнгөн өвчлөл үүснэ. Таны амьдрал нэгэн том эргүүлэгт орсон мэт танд санагдаж болох юм. Шинэ хүсэл мөрөөдлийн эрэлд гарч, өөрийгөө таньж мэдэхийг оролдоорой. Аз туршиж, эрсдэлтэй алхам хийхээс айх хэрэггүй. Ажилдаа амжилт гаргах боловч хамт олны зүгээс атаархал их байна. Орлого бага зэрэг нэмэгдэх боловч санасан хэмжээнд хүрэхгүй.

ЖИНЛҮҮР

Та бухимдалтай, сэтгэл санаа тавгүй байна. Хайртын тань тааварлашгүй ааш аяг таныг залхааж, бухимдуулах бололтой. Ажил дээр атаархлаас үүдэлтэй маргаан, зөрчил нэмэгдэнэ. Бусдад өөрийн ажлыг үгээр биш үйлдлээрээ батлан харуулах хэрэгтэй. Орлого тогтворгүй байх бөгөөд хэтэрсэн зардал гаргах хэрэггүй. Агаар салхинд гарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.

ХИЛЭНЦЭТ

Өөрийгөө нээж, тойргоосоо гарах хэрэгтэй. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн арга хэмжээнд түлхүү оролцохыг хичээгээрэй. Найз нөхдийн дунд үл ойлголцол тайлагдаж, хардалт сэрдэлт дуусгавар болно. Ажилдаа төвлөрч чадахгүй бол үр дүнтэй ажиллаж чадахгүй. Гэр бүлийнхэндээ хандах хандлагаа өөрчилж, илүү их цагийг хамт өнгөрөөгөөрэй.

НУМ

Таны сэтгэлд найз нөхөд хайртаас чинь дээгүүр байр эзлэх болсноор зөрчил үүсч эхэлнэ. Та найз нөхдийгөө өмөөрч, хайртыгаа хэт шахамдуулж болохгүй. Гэр бүл найз нөхдийн хооронд тэнцвэрийг хадгалах нь чухал. Ажилдаа том амжилт гаргаж, шагнуулах бололтой. Орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Гэхдээ зарлагаа хянах хэрэгтэй.

МАТАР

Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Гэнэтийн баярт мэдээ дуулах бололтой. Зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.

ХУМХ

Дүрэм журамд баригдаж, энгийн амьдралын хэв маягаас залхаж түвэгшээх бололтой. Өөрийн дураар байхыг хүссэн ч одоо эрх чөлөөний төлөө тэмцэх цаг биш. Сэтгэл санааны байдал таны ажлын бүтээмжид шууд нөлөөлнө. Иймд аль болох өөрийгөө барьж, хэт хөөрөлд автах хэрэггүй. Бусад хүмүүс таныг доош нь хийхийг тэвчих хэрэггүй. Орлого мэдэгдэхүйц нэмэгдэж, хүссэн худалдан авалтаа хийх боломж бүрдэнэ.

ЗАГАС

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна