Аварга, арслангийн хүүхдүүд сүмод

2017 оны 5 сарын 15

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн өчигдөр Токио хотноо эхэллээ. Энэ башёгийн дээд зиндааг хоёр дараалан түрүүлсэн ёкозүна Кисэносато тэргүүллээ. Башёгийн баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэх бол Харүмафүжи Д.Бямбадорж зүүний дагаварт, Хакүхо М.Даваажаргал барууны дагаварт бичигдэж байна. Энэ башёгийн дээд зиндаанд монголын найман сүмоч барилдаж байгаа юм. Энд нэг мэдээллийг онцлоход өдгөө сүмогийн өрсөлдөөнд Монголын бөхчүүд илүүрхэж байна. Тэр дундаа Монгол үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан цол хүртэж явсан хүчит бөхчүүдийн үр удам сүмогийн дэвжээнд зодоглож буй. Ингээд дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд дунд дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Хакүхо М.Даваажаргал, заан Р.Даваанямын бага хүү Д.Бямбадорж, Л.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн нарын шилдэг сүмочид барилдаж байгаагаас гадна заан З.Дүвчин, Д.Амгаа, Ч.Батзориг нарын хүүхдүүд доод зиндаанд барилдаж байна. Нэгэн цагт сүмог Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж сонирхолтой болгож, шуугиулж байсан. Тэгвэл түүний араас олон шилдэг сүмочид төрөн гарсаар байна.

Жигжидийн Мөнхбат аваргын хүү Хакүхо М.Даваажаргал

Монгол улсын хүчит заан Р.Даваанямын бага хүү Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна цолтон.

 Л.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн

Үргэлжлэл бий.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна